• 05 сарын 14, Лхагва гараг
Г.ГАНЧУЛУУН ДАРГАТАЙ БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС 2023 ОНД САЛБАРЫН ХЭМЖЭЭНД “ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ЭЭР ШАЛГАРЛАА
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Г.ГАНЧУЛУУН ДАРГАТАЙ БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС 2023 ОНД САЛБАРЫН ХЭМЖЭЭНД “ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ЭЭР ШАЛГАРЛАА

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүргийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаад 1 жил боллоо.

   Оны босгон дээр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 2023 оны тайлангийн хурлаа хийж, оны “ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр Г.Ганчулуун даргатай Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийг шалгаруулсан байна.

   Энэ хугацаанд Баянхонгор аймаг дахь ТЦҮХ нь “ХУРДАН” цэгийг сумдад үе шаттайгаар байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах, 174 байгууллагын 4227 төрийн албан хаагчид төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг нэвтрүүлж, “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан 51 төрийн байгууллагын 467 төрлийн үйлчилгээг 23 мянга гаруй хүн, хуулийн этгээдэд үзүүлж, 1200 гаруй иргэд, төрийн албан хаагч нарт цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулжээ.

    Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг амжилттай зохион байгуулж, иргэд бүх сумаас төрийн үйлчилгээг хаанаас ч ойрхон авах бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Төрийн үйлчилгээг иргэддээ хамгийн ойроос хүргэж буй “Хурдан” цэгийн бүх ажилтан, албан хаагч нартаа ажлын амжилт хүсье.

Мэдээллийг Нээлттэй Засаг-Нэг Баянхонгор Facebook page хуудсаас авах боломжтой.

 

2023-12-26 16:30:00