• 05 сарын 14, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2023 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ШАЛГАРЛАА.
276 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Аймгийн 2023 оны онцлох хүүхэд шалгаруулах арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

    Оны онцлох хүүхэд шалгаруулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг болон бусад агентлаг, хэлтсийн дарга нар оролцож хүүхдүүдийн шагналыг гардуулав.

Баянхонгор аймгийн 2023 оны онцлох хүүхдээр 9 төрөлд 13 хүүхдийг шалгаруулж урамшууллаа.

1. Техник сэтгэлгээ, санал санаачилга, бүтээлч байдал төрөлд Эрдэм ахлах сургуулийн 11а ангийн сурагч С.Төмөрзориг

2. Сурлагын амжилт төрөлд Номундалай цогцолбор сургуулийн 10е ангийн сурагч Н.Мөнхтүшиг

3. Урлаг, уран бүтээлийн төрөлд Төгс-Алгоритм сургуулийн 5а ангийн сурагч Х.Маргад-Эрдэнэ

4. Биеийн тамир, спортын төрөлд Баянлиг сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч Ц.Хаш-Эрдэнэ

5. Биеийн тамир, спортын төрөлд Номундалай цогцолбор сургуулийн 10е ангийн сурагч Г.Энхгэрэл

6. Биеийн тамир, спортын төрөлд Эрдэнэмандал ахлах сургуулийн 10г ангийн сурагч Б.Буян-Эрдэнэ

7. Монгол ёс, түүх соёлыг уламжлагч төрөлд Эрдэм сургуулийн 7г ангийн сурагч Х.Хүрэлцоож

8. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Номгон сургуулийн 12-4 ангийн сурагч Д.Даваасүрэн

9. Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлд Гэгээн сумади сургуулийн 12а ангийн сурагч Х.Сумъяабазар

10. Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлд Номундалай цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Н.Бямбаням

11. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Соого сейкео сургуулийн 11б ангийн сурагч Ө.Должинсүрэн

12. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Эрдэнэмандал ахлах сургуулийн 12в ангийн сурагч О.Ууганцэцэг

13. Өлзийт сумын "Мэргэн шавь" шагайн харвааны клуб тус тус шалгарсан байна.

Баянхонгор аймгийн "2023 оны онцлох хүүхэд"-ээр шалгарсан нийт сурагчиддаа баяр хүргэж сурлага, урлаг, спортын арга хэмжээнд нь өндөр амжилт хүсье.

Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

 

2023-12-26 17:00:00