• 03 сарын 16, Ням гараг
2024 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭР ӨЛЗИЙТ СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн Засаг даргын 2021 оны А/142 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу явуулсан хяналт, шинжилгээ, үнэлгээний эцсийн дүнг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулж, тэргүүлсэн байгууллага сумдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын орлогч Б.Наранбаяр нар удирдах ажилтны зөвлөгөөний үеэр гардууллаа.

Сумдын ЗДТГ-ын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

- Тэргүүн байрыг Өлзийт сум

- Дэд байрыг Баянговь сум

- Гутгаар байрыг Баянцагаан сум

- Тусгай байрыг Баянхонгор сум

- Тусгай байрыг Богд сум

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

- Тэргүүн байрыг Санхүүгийн хяналт, аудитын газар

- Дэд байрыг Татварын газар

- Гутгаар байрыг Орон нутгийн өмчийн газар

- Тусгай байрыг Хүнс, хөдөө аж ахуйн газар

- Тусгай байрыг Улсын бүртгэлийн хэлтэс

Орон нутгийн өмчийн байгууллагуудад хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

Тэргүүн байрыг Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Дэд байранд “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ

Хуулиа дээдлэгч шилдэг байгууллагаар

- Дэд байр: Улсын бүртгэлийн хэлтэс

- Гутгаар байр: Баянхонгор сумын ЗДТГ

АЗДТГ-ын бодлогын хэлтсүүдийн 2024 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

- Тэргүүн байрыг Хууль, эрх зүйн хэлтэс

- Дэд байрыг Цэргийн штаб

Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч шилдэг сум

- Тэргүүн байр: Өлзийт сумын ЗДТГ

- Дэд байр: Баацагаан сумын ЗДТГ

- Гутгаар байр: Богд сумын ЗДТГ тус тус аймагтаа тэргүүллээ.

2024 оны үйл ажиллагаагаараа аймагтаа тэргүүлсэн сум, байгууллага хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

2025-03-10 18:50:00