• 05 сарын 16, Баасан гараг
"ӨРХ БҮР-УГИЙН БИЧИГ" СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
121 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс Аймгийн Ураг удам уламжлал Хонгор холбоо хамтран "Өрх бүр-Угийн бичиг" аяны хүрээнд сумдын салбар хороодын гишүүдийг чадваржуулах сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2025.05.05/ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь монгол угсаатны үнэт өв болсон угийн бичгийн уламжлалыг сэргээж, өрх бүр удам судраа хөтлөн, хадгалах, удмын сангийн аюулгүй байдлыг эрхэмлэх соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Сургалт, зөвлөгөөнийг нээж АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Ураг удам уламжлалын Хонгор холбооны удирдах зөвлөлийн дарга А.Мандах нар үг хэллээ.

Арга хэмжээнд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сум, аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч нар болон Угийн бичиг хөтөлж, ургийн баяраа хийсэн иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцож, угийн бичиг хөтлөх арга зүй, түүхэн ач холбогдол, мэдээллийн бүрдүүлэлт талаар илтгэл сонсож туршлага хуваалцаж байна.

Сургалтын хүрээнд Ураг удам уламжлал Хонгор холбооны тэргүүн А.Мандах "Угийн бичиг түүхэн уламжлал 2025-2028 аяны зорилт"-ыг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

2025-05-05 11:56:53