A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ, ЭХНИЙ ХУРЛАА ХИЙЛЭЭ
  • 04 сарын 16, Пүрэв гараг
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ, ЭХНИЙ ХУРЛАА ХИЙЛЭЭ
10 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл 2026 онд шинэчлэгдэн байгуулагдаж, төр, үйлдвэрчин, ажил олгогч нарын төлөөллөөс бүрдсэн зөвлөл эхний хурлаа /2026.03.24/ хийж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

Хурлаар, 2025 онд Баянхонгор аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-аас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийн байдал ,Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологи, шинэлэг үйлчилгээ болох CallPro системийг нэвтрүүлсэн туршлага, 2026–2027 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр Шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга, уялдаа холбоо тус тус авч хэлэлцэж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2026–2027 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)”-ийг шинэчлэн баталлаа.

Энэ хүрээндээ, зорилтот өрхийн хэрэгцээ, боломжид тулгуурлан орлогын эх үүсвэр бий болгох, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах, хөдөлмөрийн чадвартай боловч ажил олоход хүндрэлтэй иргэдийг дэмжих замаар өрхийн бие даан амьдрах чадавхыг сайжруулахаар “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөрийг 130 өрхийг сонгон хамруулан хэрэгжүүлнэ.

Мөн залуучуудын хөдөлмөрт хандах хандлага, бүтээлч байдлыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, эх орондоо тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг 2026 оны үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2026–2027 оны хөтөлбөрийн хүрээнд 2026 онд 2,214 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд, 1,076 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамруулахаар төлөвлөлөө.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл үйл ажиллагааг эрчимжүүлж, улирал бүр тогтмол хуралдахаар болж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлыг цаг үе нөхцөл байдалтай уялдуулан шуурхай шийдвэрлэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор мэдээллийн сан бүхий нэгдсэн системийг бий болгохоор зорьж байна.

Шинэчлэгдэн байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг бодит ажил хэрэг болгоход үйл ажиллагаагаа үндсэндээ чиглүүлэх аж.

2026-03-25 15:14:50