A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Д.Отгонжаргал
  • 04 сарын 26, Баасан гараг
Д.Отгонжаргал
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Өнө мөнх эх орон” бие даасан анхны тоглолтоороо тун удахгүй үзэгчидтэйгээ уулзах гэж буй “Voice Group”-ын дуучин Д.Отгожаргалтай уншигч таныг уулзуулж байна. Уянгат сайхан хоолойгоороо үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэж чаддаг “эрхэмсэг” түүнтэй Улсын филармонийн “Симфони поп оркестр” тоглолтын дараахан уулзаж ярилцсан юм. -Тоглолтын үеэр таныг гоёмсог даашинз өмсөөд дуулж байхыг хараад үнэхээр сайхан бүсгүй юм гэж бодож суулаа.

Ийм сайхан бүсгүйд залуучууд хэр их хайраа илчилдэг вэ? Захиа ч юм уу… -Сайхан бүсгүй гэж хэлсэнд тань маш их баярлалаа. Залуучууд нэг их хайраа илчлээд захидал өгөөд байдаггүй. Орчин үед хайрын захиа гэхээсээ илүүтэй мессэжээр л хайраа илчлэх болов уу. Гэхдээ надтай болон манай хамтлагийнхантай хамтарч ажиллах, холбоо барих, асуух зүйл гарвал  ихэвчлэн манай менежерээр холбогддог. Тийм болохоор утасны маань дугаарыг ойр дотныхон минь л мэддэг учир хайраа илчилсэн захиа авч үзээгүй л явна. - Олны танил  гэдэг утгаараа гудамжаар явахад хүмүүс хэр сайн таньдаг вэ? -Танихгүй байхаа. Би амьдрал дээр тайз, дэлгэцэн дээр байдгаасаа огт өөр.

Энгийн даруухан бусадтай л ижил байдаг. Маш их ажилтай болохоор нэг их дэлгүүр хоршоо орж, гадуур яваад байдаггүй . Ер нь л цаг зав багатай болохоор гадуур бараг явдаггүй. -Охинтойгоо хамт байх цаг заваа яаж зохицуулж байна? -Өглөө бүр гэрээс эрт гарч, оройтож гэртээ харьдаг. Тийм болохоор оройтож гэртээ очсон ч охинтойгоо цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээдэг.  Охиныгоо жаргалтай байлгаж байгаад л хамт амардаг даа. Ажлын стресс, ачаалал багатай үед ээж охин хоёртойгоо салхинд гардаг. Энэ бол миний баримталдаг тогтсон  зарчим. Ер нь ээж охин  хоёртойгоо ресторанд орох дуртай. Би нэг удаа саунд дагуулаад орчихсон чинь одоо саунд оръё гээд байдаг болсон.

Ер нь хүүхэд юманд амархан дасамтгай  болдог юм байна лээ.  Амралтын өдрийг миний охин маш сайн мэддэг. Гуравхан настай байж  “Ээжээ реском орж хоол идье” гэдэг ресторан гэдгээ ч сайн хэлж чадахгүй байж шүү. -Охиноо ямар мэргэжилтэй болоосой гэж боддог вэ? -Эмч . Гэхдээ охин маань том болоод ямар мэргэжил сонгоно. Тэр сонголтыг нь хүндэлж, бүх талаар дэмжинэ дээ.  -“Voice Group” хамтлагтаа хоёр залуутай  нэг баг болон ажилладаг. Ер нь хамтлагийнхаа хоёр гишүүнтэй хэр сайн ойлголцдог вэ? -Маш сайн ойлголцдог шүү. Би чинь гурван ах, хоёр эгчтэй өнөр өтгөн айлын отгон охин. Маш  эршүүд юм юманд сонирхолтой туршиж үздэг, эвсэг зантай. Тэр  маань ч нөлөөлдөг байх. Хоёр залуутайгаа хамт ажиллахад урам зориг дүүрэн байдаг. Тэр хоёр минь намайг дэмжиж, дотны сайн найзууд төдийгүй намайг маш сайн хамгаалж байдаг. Мөн манай менежер Цээгий маань манай хамтлагийн чухал ажлыг хийж гүйцэтгэдэг. Хамтлагийнхнаа магтахад манайхан их зөв хүмүүс. Зөв сэтгэл , зөв үйлдэлээр ажилдаа ч, амьдралдаа ч  анхааралтай хандаж чаддагийг нь үнэлдэг. -Отгонжаргалыг хувь хүнийх нь хувьд илүү  дэлгэрэнгүй мэдэж авмаар байна? -Боржигон овогтой, Бадарчийн Даваасүрэнгийн Отгонжаргал. Миний өвөөг Бадарч гэдэг. Ээжийн маань аавыг Тэрбиш гэдэг нутаг усандаа цагаан гартай Тэрбиш гэдгээр нь анддаггүй маш мундаг эмч хүн байсан.

Маш сайхан уртын дуу дуулдаг хүн байсан юм билээ. Аав маань намайг зургаан настай байхад бурханы оронд одсон. Тэрнээс хойш ээж, ах, эгч нартайгаа амьдарч ирсэн дээ. Ээж минь биднийг өдийг хүртэл элэг бүтэн, мөр бүтэн, зөв бодолтой хүүхдүүдээ өсгөж  хүмүүжүүлсэнд их баярлаж явдаг. -Дуулах чадвар өвөөгөөсөө өвлөсөн юм болов уу? -Манай ээжийн өвөө сайхан уртын дуу дуулдаг байсан гэдэг. Гэхдээ манай аав их сайхан дуулдаг хүн байсан. Манай аав залуухан байхдаа анх театрт дуулдаг байсан юм билээ.  Тэгээд үр  хүүхэдтэй өнөр өтгөн айл болоод театрын дуучны мөнгөөр гэр бүлээ тэжээх боломжгүй гээд тээврийн жолооч болсон гэдэг.  Даанч аав минь эрт бурхан болсонд нь харамсаж явдаг юм. Үр хүүхдээ сайн сайхан  өсч,  өдий зэрэгтэй явааг нь харж суусан бол гэж  хааяа боддог. -Танай гэрийнхнээс өөр дуу хуураар олны танил болж яваа хүн бий юу? -Байхгүй ээ , би л ганцаараа урлагт зүтгэж явна. Гэхдээ миний бага ах маш гоё дуулдаг .Даанч жаахан ичимхий болохоор хүмүүсийн өмнө дуулах дургүй. Найран дээр дуулуулах гэж бөөн юм болж байж ганц дуулдаг.

Ер нь өөрөө өөртөө л дуулж явах дуртай юм болов уу даа. -Мэргэжлээ сонгохдоо өөрийгөө дуулж чаддаг гэдгээ мэддэг байсан уу? -Би дуу дуулах авьяастай юм шиг мэдрэмж төрдөг байсан. Тэрэндээ гүн бат итгэчихсэн. Итгэл үнэмшлээрээ л мэргэжлээ сонгосон. Ер нь би өөрийнхөө гаргасан шийдвэрт их үнэнч байдаг. Хэзээ ч өөрийнхөө шийдвэрээс буцаж байсан тохиолдол миний амьдралд гараагүй. Өөрийнхөө  шийдвэрт итгэж, өөрт төрсөн жаахан зөн совингоо дагаад л СУИС-т хамгийн анхны шалгалтаа өгч байсан. Тэр үед л анх олон хүний өмнө дуулж үзэж байлаа. -Тэр үед сандарсан уу. Багш нар хэр үнэлж байв? -Анх тайзан дээр зогсоод дуулж эхлэхэд хормой  жинхэнэ чичрэнэ гэдгийг үзүүлж байсан шүү. Дуулаад  эхэлсэн чинь удалгүй  гайгүй болчихсон .

Дуулах техникийн шалгалтад  маш өндөр оноог авч байлаа. -Одоо дуучны мэргэжлийг сонгосондоо эргэлзэх үе байдаг уу? -Үгүй. Би амьдралдаа хамгийн зөв шийдвэрийг гаргаж чадсандаа баяртай байдаг. Хэрвээ би өөр мэргэжил сонгосон бол яах байсан бол гэж бодож үзсэн.Ер нь би их амархан суралцаж, амархан уйддаг зантай. Харин дуучны мэргэжил бол байнга л суралцаж байдаг. Сурч гүйцээгүй учраас дахин дахин шинийг мэдэхийн төлөө суралцаж байдаг болохоор уйддаггүй. -Хүний зан төлөв төрсөн жил ордтой холбоотой байдаг даа. Та ямар ордод төрсөн бэ? -Би арван хоёрдугаар сарын 22-нд буюу нумын ордод төрсөн. Нумын ордод төрсөн эмэгтэйчүүд авъяаслаг, ухаалаг маш хөдөлмөрч хүчирхэг эмэгтэйчүүд байдаг. Зарим талаараа надтай төстэй санагддаг шүү.  Өөрийнхөө ордод маш хайртай . -Сургуулиа төгсөж байгаа сурагчид мэргэжлээ сонгохдоо яг юу хүсч байгаагаа мэддэггүй . Таны хувьд өөрийгөө сонсож чаджээ. -Арван жил ээж аав чинь хуруу хумсаа хуйхлан байж, хөдөлмөрлөөд өөрийг чинь өсгөж, том болгож өгдөг. Гэтэлд сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгохоо  бодоо ч үгүй хүүхэд байж л байдаг. Энэ бол маш өрөвдөлтэй , харамсалтай зүйл. Тэр хүүхэд өөрийгөө боддоггүй юм аа гэхд ээж, аавыгаа бодох ёстой. Эцэг эхийгээ биш гэхэд өөрийгөө бодох ёстой. Мэдээж хүний эцэг эх гэдэг мөнх биш. Эцсийн дүнд чи ганцаараа үлдэнэ шүү гэдгээ л ухамсарлах хэрэгтэй.

Ажил хийж байж л ам тосдоно. Зүгээр “празит” амьдралаар амьдарч болно. Одоо болж байгаа ч энэ бол чиний ирээдүйд зовлон болон ирэх болно. Энэ бол маш чухал зүйл .Миний охин гурван настай гэлтгүй бууз баншны гурил элддэг. Маш сайн хийдэг. Тийм болохоор хүүхдийг бага гэлтгүй чадлах зүйлийг нь хийлгэж, бие даалгаж сурах хэрэгтэй гэж би боддог. Миний бас нэг бодож санаа зовж явдаг зүйл бий.  Өнөөдөр  арван жилд суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эх 30 гаруй насны харьцангуй залуу ээж аавууд олон бий.  Энэ утгаараа үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж яваа дундаж амьдралтай гэр бүлүүд маш олон байгаа. Тэд хүүхдээ гайгүй сургуульд сайн боловсрол эзэмшүүлчих юмсан гэж өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургадаг. Тэр хэмжээгээр их мөнгө олох гэж хөдөлмөрлөж байгаад үр хүүхдийнхээ хүмүүжлийг орхигдуулаад байх шиг санагдсан.

Тэрнээс болж олон сөрөг үр дагавар гардаг тул эцэг эхчүүд минь энэ тал дээр илүү их анхаарасай.Хүүхдийн хүмүүжлийг багаас нь л төлөвшүүлэх хэрэгтэй, нас биед хүрсэн хүнийг хүмүүжүүлнэ гэдэг бол хамгийн бүтэшгүй зүйл. -Зарим хүмүүс “Сайнтай сууж, сайхантай сүүлэр” гэж ярьдаг даа. Энэ талаар та юу гэж боддог вэ?  -Худал үг. Энэ үгэнд итгэдэг эмэгтэйчүүдийн хувьд тэднийг хуурч байна гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл энэ үгийг бодитоор хэрэгжүүлж байгаа хүн бол эрчүүд. Хэзээ ч эмэгтэй хүн энэ үгийг хэрэглэдэггүй. Тийм болохоор итгэсэн эмэгтэй эрчүүдийн золиос болж байна гэж хэлмээр байна. Энэ бол зүйр үг биш, зүгээр л нэг ёж утгатай “амиа бодсон” муу үг. -Гэхдээ амьдрал дээр сайхан бүсгүйчүүдийг өөрийнхөө хөдлөлмөрөөр сайн сайхан амьдарч явааг нь хэн нэгэн мөнгөтэй, нөлөөтэй хүнтэй холбож ярьж хэлэх гээд байдаг. Өөрийн чинь хувьд энэ асуудлыг юу гэж боддог вэ? -Хэрвээ чи маш амархан аргаар мөнгө олж байгаа бол тэр л хурдаараа гарын салаагаар чинь алга болно. Чамд ямар ч дурсамж үлдээхгүй. Чи хөдөлмөрлөж олсон мөнгөө үрэхдээ маш ухаантай зарцуулна. Энэ бол хамгийн үнэн үг. Би гэхэд улсын байгууллагад ажилладаг. Маш ихийг хийж бүтээж, хувийн уран бүтээлүүдээ ч туурвих цаг завийг өөртөө зарцуулж, шаргуу хөдөлмөрлөдөг. Тэрнийхээ үр дүнд миний хөдөлмөрийн үр шим болох цалин минь миний амьдралд ач тусаа өгч явна. Миний удахгүй хийх бие даасан тоглолтын бэлтгэлдээ гэхэд шинэ жилийн үеэр олсон мөнгөө л зарцуулж байна. Би ганцаараа энэ том тоглолтыг хийж чадахгүй .

“Мөнхийн үсэг” грууппын ах эгч нар маань тусалж дэмжсэн. Мөнхийн үсэг группын удирдах зөвлөлд миний үеэл ах эгч нар минь ажилладаг. Миний анхны бие даасан уран бүтээлээ хийх санааг үеэл  Батцэцэг эгч маань гаргасан. -Яагаад заавал Тусгаар тогтнолын ордонг сонгосон юм бэ? -Тусгаар тогтнолын ордонг сонгох болсон шалтгаан маш олон.  Нэгд, Улсын филармонид  хоёр өдөр тоглох боломжтой ч миний тоглолтын товлосон өдөр  тайз маань сул биш. Дуурийн театрт мөн тоглолттой. СТӨ-нд ч хошин шогийн тоглолтой.  Тайз олдохгүй нь гэж бодож байтал Тусгаар тогтнолын ордны концертын танхим сул байсан. Хоёрт, урлагийн хүмүүст  тохирсон их сайхан тайзтай.  Бид тийм л сайхан тайзан дээр дуулж хуурдаж,  бүжиглэхийг хүсдэг. Хамгийн анхны урлагийн тоглолтыг нь хийх гэж байгаадаа баяртай байна. Тоглолтонд минь “Поп оркестр”,  Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, урилгаар Хийлч Дээгий, отгон гавъяат Ариунбаатар,  мэдээж манай “Voice group” , СТА, төгөлдөр хуурч, Цагааны Цэгмидийн Уртнасан багш маань оролцоно. Их сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа. -Урлагийн хүн, ялангуяа эмэгтэй хүн биеэ их сайхан авч явах ёстой. Өөрийн тань биеийн галбираа сайхан байлгадаг нууц юу вэ? -Би маш олон жил бүжгийн спортоор хичээллэж байгаа. Гоолингоо бүжгийн төвд долоо дахь жилдээ хичээллэж байна. Гоолиг, гоо сайхан байхад минь Гоолингоогийнхон их анхаардаг.

Хэрвээ би монголдоо цаашдаа ажиллаж амьдрах юм бол Гоолингоо төвдөө хичээллэсээр байх болно. Манай төвд 15 дахь жилдээ хичээллэж байгаа хүмүүс ч байдаг. -Монголд амьдрах юм бол гэлээ. Гадаадад амьдрах төлөвлөгөөтэй байгаа юм уу? -Тийм. Мэргэжлээрээ гадаадад очиж сурангаа гадаадын театруудад дуулж үзэх юмсан гэсэн мөрөөдөл бий.  Хүн болгонд боломж байдаг. Даанч хүмүүс тэр бүгдийг анзаарч хэрэгжүүлэх нь ховор. Миний хувьд надад боломж байгаа. Хичээж хөдөлмөрлөх болно. -Аль улсад очиж суралцахаар төлөвлөсөн бэ? -Аль ч улсад байсан болно. -Гэхдээ сонгодог урлагийн өлгий нутаг Итали орныг илүү сонирхож байна уу? -Би Италийн Милани хотын Вердийн хөгжмийн сургуульд очиж  концертын танхимд нь тэр сургуулийн багш нарт шалгуулах гэж дуулж үзэж байсан.  Тэдэнд маш их таалагдсан. Мастер класст суралцахыг хүсвэл бүх талаар дэмжинэ гэж хариу өгсөн. Хамгийн түрүүнд сурах юм маань хэл. Хэлээ бага багаар хичээнгүйлэн суралцаж байгаа. -Дуунуудаа итали хэл дээр дуулдаг биз дээ. Итали хэл сурахад илүү амархан болох юм биш үү? -Итали хэл бичсэнээрээ дуудагддаг. Гэхдээ сурахад жаахан хүнд. Яг орос хэлний дүрэмтэй ижил. Итали дуунуудын үг орос юм уу англи хадмалаар  бичигдсэн байдаг. Тэрнээс дууныхаа утгыг ойлгож дуулдаг. Тийм болохоор итали хэлийг сайн сурах нь том  зорилго болсон. -Дуу дуулахыг хүмүүс амархан гэж боддог юм шиг санагддаг. Гэхдээ  “Бусад хүмүүст өөрийнхөө хийж байгаа ажлын хэцүү гэдгийг хаяа ч болсон ойлгуулж бай” гэдэг дээ. -Тиймээ. Мэргэжлийн дуурийн дуучин хоёр цаг тайзан дээр дуулахад газар доорхи уурхайд найман цаг ажилласны дайтай хүч зарцуулдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Дуучид асар их тэвчээр гаргаж, өөрийнхөө хүч энергийг дуу дуулахдаа зарцуулж байдаг. -Сонгодог урлаг бол зүрх сэтгэлээ тайвшруулж,  өөрийгөө таньж мэдэх гэсэн хүмүүсийн  сонголт гэдэг.

Ер нь сонгодог урлагийг ойлгшодог хүмүүс эрс нэмэгдсэн гэж байсан? -Сонгодог урлаг, симфони хөгжим сонсоод зарим хүн уйтгартай гэж хэлдэг ч тэр хүний уураг тархи, оюун санааг сэргээж өгсөн байдаг. Ер нь сонгодог урлаг, симфони хөгжим бүх хүмүүсийн анхаарлыг татаж, “масс”-ыг хамарч байгаагүй. Өмнө нь ч тийм л байсан. Сонгодог урлаг ихэс дээдсийн урлаг болон хөгжсөн ч одоог хүртэл оршин тогтносоор л байна.  Хэдэн зууны тэртээ Моцарт сонгодог урлагийг хөгжүүлж, симфони оркестртэй тоглож байсан. Тэгвэл Моцартын хөгжмийг симфони оркестртой тоглохыг хүссэн бүхий л цаг үеийн уран бүтээлчид өөрийн зүрх сэтгэлээ зориулж  яваа. Энэ урлагийг шимтэн сонсдог үзэгчид байсаар л байна. Тийм болохоор хүмүүс сонгодог урлагийг жаахан ч гэсэн ойлгож, оюун ухаанаа сэргээж,алжаалаа тайлж,   сэтгэл зүрхээ уярааж байгаасай гэж хүсдэг. -Залуү гэр бүлүүд салж сарних нь элбэг болж,  үр хүүхдээ өнчрүүлж байна. Энэ тал дээр ер нь юу гэж боддог вэ? -Энэ бол “аймаар” хэцүү, хүнд асуудал. Миний амьдрал дээр ч мөн адил тохиолдоод өнгөрсөн.  Би 25-тайдаа амьдрал зохиосон ч бас л алдсан байна. Гол нь тэр хүн миний мэргэжлийг ойлгоогүй. Би дуулахгүйгээр байж чадахгүй, мэргэжилдээ үнэхээрийн хайртай. Ийм тохиололд гэр бүлийн хоёр эхнээсээ л хоёр биеэ маш сайн ойлгодог байх ёстой. Ер нь танилцаад л хэдэн сар болоод гэр бүл болж, үр хүүхэдтэй болох биш. Нэгийнхээ  зан аашийг маш сайн ойлгож байж гэр бүл зохиох ёстой . Гэр бүл  хэдийн зохиочихсон бол нэгийнхээ  алдааг өөлөх гэж яарах хэрэггүй. Харин миний хань миний ийм занд дургүй гэж эсвэл тэр хүндээ эгдүүцэх бус өөрийнхөө ааш занд эхлээд дүгнэлт хийж, засч залруулах ёстой юм болов уу.

Энэ бол маш сайхан, бат бэх гэр бүлийн үндэс суурь. Бидний ээж аав ийм л харилцаатай байсан. Дээр үед гэр бүл салалт бага байсан нь үүнтэй холбоотой. -Таны  өдөр бүр хүсч явдаг зүйл юу вэ? -Эрүүл энх байвал бүх юм бүтнэ шүү. Эрүүл хүн юуг ч хийж бүтээж чадна. Аз жаргалыг ч тэр. Монгол хүн болохоороо өглөө бүр бурхандаа залбирдаг. “Миний монголын ард түмэн аз жаргалтай сайхан амьдраасай” гэж залбирдаг.  Өөрийнхөө төлөө залбирчихвал бүтэхгүй, тэгээд ч дэндүү амиа бодсон хэрэг. Ер нь хүн заавал бусдын төлөө бодож залбирч байх хэрэгтэй. Манай гэрийнхэн бүгдээрээ тийм бодолтой. Бусдын сайн сайхны төлөө сэтгэл тавьж явбал өөрт хэзээ нэгэн цагт буян болон ирдэг гэдэгт би итгэдэг. 

2019-05-06 00:00:00