• 04 сарын 27, Бямба гараг
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ
209 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр                                                                                                       Төрийн ордон, Улаанбаатар хот

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

15 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл

15.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.

15.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болох бөгөөд таван жилээс дээш хугацаагаар сунгахгүй.

15.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдана.

15.6.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно.

15.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршил, аймаг, нийслэлийн саналыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно.

15.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 15.1-д заасан эрхээ сум, дүүргийн Засаг дарга, эсхүл доод шатны албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

15.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно.

15.10.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

151 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

     151.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчид Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ:

    151.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;

    151.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 

    151.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;

    151.1.4.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.

    151.2.Энэ хуулийн 151.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.

    151.3.Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар байгуулна. Ажлын хэсэг баримт бичгийн бүрдэл шалгах болон магадлан шалгах ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

    151.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151.3-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгоно.

     151.5.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор үндэслэлийг тодорхой дурдсан мэдэгдлийг тухайн хуулийн этгээдэд хүргүүлнэ.

152 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

152.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан этгээдэд дараах баримт бичгийг хүргүүлнэ:

       152.1.1.тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл;

       152.1.2.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

       152.1.3.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.

16 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн төрөл

16.1.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.

16.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:

       16.2.1. 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;

       16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.

16.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 16.3-т заасан арга хэмжээг зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.

16.5.Энэ хуулийн 16.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 16.2-т заасан цагийн хязгаарт нийцүүлнэ.

16.6.Энэ хуулийн 16.1, 16.2-т заасан тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

17.1.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны хамтарсан, эсхүл дангаар гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:

     17.1.1.илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;

     17.1.2.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй;

     17.1.3.согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй.

     17.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.1-д заасан зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол тусгай зөвшөөрлийг сэргээнэ.

     17.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж болно.

18 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

18.1.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллага, албан тушаалтны санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

     18.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;

     18.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;

     18.1.3.тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

     18.1.4.хуульд заасан өдөр, цагийн хязгаарыг гурван сарын хугацаанд гурав, түүнээс дээш удаа зөрчсөн;

     18.1.5.энэ хуулийн 17.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, эсхүл хоёр сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зөрчил гаргасан;

     18.1.6.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн;

     18.1.7.тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлсэн, хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчилсөн;

     18.1.8.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй;

     18.1.9.энэ хуулийн 22.1-д заасныг гурван сарын хугацаанд давтан зөрчсөн;

     18.1.10.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс бусад тохиолдолд зургаан сараас дээш хугацаагаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй;

     18.1.11.стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан, цахим төлбөрийн баримт олгоогүй согтууруулах ундаа худалдан борлуулсан;

      \18.1.12.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.1, 30.2-т заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлээгүй;

     18.1.13.хуульд заасан бусад.

19 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох

19.1.Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн болон шаардлагатай бусад тохиолдолд тодорхой нэр төрлийн, эсхүл бүх нэр төрлийн согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг тодорхой нутаг дэвсгэрт хориглох шийдвэрийг орон нутагт аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч, улсын хэмжээнд Засгийн газар гаргана.

20 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар

20.1.Дараах газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

     20.1.1.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4-т заасан газар, нийтийн эдэлбэр газарт;

     20.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

     20.1.3.шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр болон нийтийн эдэлбэр газарт байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;

     20.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

     20.1.5.энэ хуулийн 16.3-т зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газарт;

     20.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчинд;

     20.1.7.барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;

     20.1.8.олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

21 дүгээр зүйл.Согтууруулах ундаа  худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

21.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно:

      21.1.1.21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

      21.1.2.стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, эсхүл савлагаа нь энэ хуулийн 12.7-д заасан шаардлагад нийцээгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

     21.1.3.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

     21.1.4.согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэх;

     21.1.5.энэ хуулийн 12.7-д заасан шаардлагыг хангаагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

     21.1.6.согтууруулах ундааг гар дээрээс, эсхүл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, түдгэлзүүлсэн үед худалдах, түүгээр үйлчлэх.

22 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөр

22.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

22.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 22.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэр гаргаж болно.

23 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт

23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.

23.2.Энэ хуулийн 23.1 дэх хэсэг татваргүй барааны дэлгүүрийн горимд хамаарахгүй.

24 дүгээр зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага

24.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан, худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байна.

24.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдан авсан согтууруулах ундааг энэ хуулийн 24.1-д заасан танхимд хэрэглэнэ.

24.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

24.4.Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний стандартыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, Засгийн газар батална.

24.5.Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулна.

25 дугаар зүйл.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ

25.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна.

25.2.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилготой байна.

25.3.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулах бөгөөд сургалтын төлбөрийн 50 хувийг энэ хуулийн 33.1-д заасан сангаас санхүүжүүлнэ.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан хариуцлагатай үйлчилгээ явуулах журам, хариуцлагатай үйлчилгээний жишиг төлбөрийн хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө баримт бичгийг шалгах

26.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй.

26.2.Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана.

26.3.Энэ хуулийн 26.1-д заасан ажилтан үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй.

26.4.Үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй.

26.5.Энэ хуулийн 26.1-д заасан баримт бичигт иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолоочийн үнэмлэх хамаарах бөгөөд үйлчлүүлэгч цахим систем ашиглан насанд хүрсэн эсэхээ нотолж болно.

27 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл э 

27.1.21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

27.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2023-12-18 11:00:00