• 05 сарын 10, Ням гараг
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНЬ БАЯНХОНГОР АЙМАГТ АЙЛЧЛАВ
47 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуанийг 2025 оны 07 дугаар сарын 22-нд хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 76 жилийн турш мөнхийн хөршийн найрсаг харилцаатай байсаар ирсэн бол сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг БНХАУ-ын Ганьсү мужтай хамтын ажиллагаатай болж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж байгааг Засаг дарга Д.Мөнхсайхан онцлов.

Элчин сайд Шэнь Миньжуань Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНХАУ-ын талаас Баянхонгор аймагтай Хөдөө аж ахуй, уул уурхай, оюутан солилцоо, төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлээд ингэний сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэв.

Уулзалтын дараа Элчин сайд Шэнь Миньжуань Ингэний сүүний үйлдвэр, Жьючюань хотоос Баянхонгор хотод байгуулж өгсөн өвлийн хүлэмжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

2025-07-23 14:00:00