• 12 сарын 26, Пүрэв гараг
Хамтран ажиллах гэрээ батлах ёслол боллоо
611 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2023.01.17) Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан эрхлэх асуудлын хүрээний 23 агентлаг болон ОНӨААТҮГ-ын удирдлагууд, 20 сумын Засаг дарга нартай 2023 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээ байгуулах Ёслолын ажиллагааны эхэнд Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: -“Хамтран ажиллах  гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын утга илэрхийлэхийн хамт харилцан итгэл, хамтын ажиллагаа, сахилга, хариуцлагыг баталгаажуулдаг. Энэ онд Баянхонгор аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон томоохон зорилтууд байна. Амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамтдаа зүтгэцгээе” гэсэн юм.

Энэ удаагийн Ёслолын үйл ажиллагааг Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс зохион байгуулахдаа Тоон гарын үсгээр баталгаажуулсан нь онцлог байлаа. Улсын хэмжээнд албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалт, тайлан өргөдөл гаргах, цаг хугацаа, зардал хэмнэхээр тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж буй энэ цаг үед ийнхүү Баянхонгор аймгийн удирдлагууд хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр тоон гарын үсгээр гэрээгээ үзэглэв.

Ташрамд дуулгахад, улирагч онд Засгийн газраас эрчимжүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах “Цахим жишиг аймаг” хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байгаа аймгуудын нэгэнд Баянхонгор аймаг үнэлэгдсэн юм.

  

2023-01-17 12:00:18