• 08 сарын 05, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ
988 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ

БАТМӨНХИЙН НАРАНБАЯР

 

 

 

Албан тушаал: Аймгийн Засаг даргын орлогч

Өрөөний дугаар: 202 тоот

Утасны дугаар: 88885069

Албаны цахим шуудан: naranbayar@bayanhongor.gov.mn

Төгссөн сургууль 

  • 1996-2006 онд Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийг бүрэн дунд боловсрол
  • 2006-2011 онд Кино урлагийн дээд сургуулийг Соёл урлагийн удирдлага менежмент
  • 2021 онд Глобаль удирдагч их сургууль Хууль эрх зүй , Магистрант 

Ажлын туршлага:

  • 2011-2017 онд МҮХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь салбар танхимын менежер
  • 2012-2016 онд “Мөнх-Нар” цайны үйлдвэрийн дарга
  • 2016-2020 онд Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2017 -2021 онд Баянхонгор сумын засаг даргын орлогч
  • 2020-2024 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2020-2024 онд Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн
  • 2021-2024 онд Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны гишүүн
  • 2021-2023 онд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн
    бодлогын хэлтсийн дарга
  • 2024-2028 Баянхонгор АИТХ-ын  Төлөөлөгч        
  • 2024 онд Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци Захирал
  • 2024-оноос хойш Баянхонгор аймгийн засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал

  • 2011 онд Монголын урлагийн зөвлөл, Норвейгийн элчин сайдын яамны хамтарсан Урлагийн залуу манлайлагч хөтөлбөрт хамрагдан амжилттай төгссөн.
  • 2013 Швейцарын хөгжлийн агентлагийн баруун бүсийн мэргэжилийн боловсрол төслийн хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх
    сургалтанд хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн.
  • 2013 онд Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, хоршоог дэмжих төвөөс зохион
    байгуулсан санхүүгийн боловсрол сургалтанд хамрагдсан.
  • 2014 онд Хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банк, МҮХАҮТ хамтарсан Тендерийн
    бичиг баримт боловсруулах сургалтанд хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн.
  • 2015 онд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжилийн боловсрол
    төслөөс зохион багйуулсан үйлдвэрлэлийн дадлагжуулагч багшийн сургалтанд
    хамрагдаж шалгалтын комиссоор бэлтгэгдсэн.
  • 2015 онд Аймгийн ИТХ, ЗДТГ, Дэлхийн зөнгийн хамтарсан нэмүү өртгийн сүлжээг
    хөгжүүлэх төслийн үнэлгээний сургалт, ажлын хэсгийн гишүүн
  • 2015 онд Зориг сангаас зохион багйуулсан Орон нутгийн залуу манлайлагч
    сургалтанд хамрагдан амжиллтай төгссөн.
  • 2019 онд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан А-3
    сургалтанд хамрагдаж амжилттай төгссөн
  • 2019 онд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан
    Хотын хүн амын эрүүл мэндийг дэмжих болон зан үйлийн өөрчлөлтөөр халдварт
    бус өвчний урьдчилсан сэргийлэлтийг сайжруулах сургалтад хамрагдаж амжилттай
    төгссөн.

2025-01-01 10:00:00