• 05 сарын 16, Баасан гараг
ТӨРИЙН АЛБАНЫ 2025 ОНЫ 02 ДУГААР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ
209 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны зөвлөлөөс зарласан 2025 оны 02 дугаар улирлын Ерөнхий шалгалтын бүртгэл 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цагт хаагдана.

Иймд төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэд бүртгэлээ хугацаанд нь амжиж хийхийг Төрийн албаны Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлөөс анхааруулж байна.

Бүртгэл www.csc.gov.mn цахим хуудсаар явагдаж байгаа бөгөөд шалгалтад бүртгүүлэх иргэд бүрдүүлэх материал, бүртгэлийн хураамж, шалгалтын хуваарь, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сайтаас авах боломжтой.

Төрийн албаны ерөнхий шалгалт нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэдэд тавигдах үндсэн шалгуур юм.

2025-05-05 12:30:00