• 06 сарын 01, Ням гараг
"ХОНГОРЫН ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР"-ИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
26 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХОНГОРЫН ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД БОЛОВСРУУЛАХАД ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАНА

Баянхонгор аймгийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилготой “Хонгорын хүүхэд” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажил эхэлж, энэ хүрээнд иргэдээс санал авах үйл ажиллагаа өрнөж байна.

Хөтөлбөр нь салбар дундын үүрэг хүлээгчид, асран хамгаалагчдын хамтын ажиллагаагаар эрүүл мэнд, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжилтэй, хүнлэг энэрэнгүй цогц чадамжтай Хонгорын хүүхдийг хөгжүүлэх, дэмжих зорилготой бөгөөд оролцооны зарчмаар бүх талын саналыг тусгахыг зорьж байна.

Санал авах үндсэн чиглэлүүд:
• Хүүхдийн хөгжлийн орчин, үйлчилгээний хүртээмж, чанар
• Хүүхэд хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх орчны сайжруулалт
• Боловсрол, чөлөөт цаг, соёл, спортын оролцоо
• Хүүхдийн дуу хоолой, оролцоо, санаачилгыг дэмжих хэлбэрүүд
• Хүүхдэд тулгамдаж буй бодит асуудал, хэрэгцээг тодорхойлох

Санал авах үйл ажиллагаанд хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн төлөөллийг өргөнөөр хамруулахыг уриалж байна.
Иргэдийн санал, санаачилга нь хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ, хэрэгжилтийн стратегид бодитоор тусгагдах юм.

"Хонгорын хүүхэд" хөтөлбөрийн танилцуулгатай дараах хэсгээс танилцан санал асуулгад идэвхтэй оролцоорой.

Хөтөлбөрийг боловсруулах ажлыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газар болон холбогдох бусад байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Та доорх QR кодыг уншуулан саналаа өгнө үү.
 

2025-05-28 20:00:00