• 05 сарын 16, Баасан гараг
Баянхонгор: “АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТ ИЛ ТОД БАЙДАЛ, ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН” СЭДЭВТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ БОЛНО
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр захирамжаар “Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүн”-гийн ерөнхий хяналтын сонсгол 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор хотноо зохион байгуулагдана.

Тус сонсгол нь ашигт малтмалын салбар дахь ил тод байдал, гэрээний биелэлт, үр дүнг олон нийтийн оролцоотойгоор дүгнэх, нээлттэй, хариуцлагатай шийдвэр гаргахад чиглэгдсэн чухал алхам юм.

Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд урьдчилсан цуврал хэлэлцүүлгүүд Нутгийн захиргааны ордон”-ы хурлын танхимд зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагууд та бүхнийг санал бодлоо илэрхийлэн, идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 7044-0002, 9900-3622, 8060-6068

2025-05-08 00:16:00