• 05 сарын 16, Баасан гараг
“ХАМТАРЪЯ–ХЭРЭГЖҮҮЛЬЕ–ХАЙРЛАЯ” ӨДӨРЛӨГ ЗАГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
104 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу “Хамтаръя–Хэрэгжүүлье–Хайрлая” өдөрлөгийг 4 дүгээр сарын 30-ны өдөр Заг суманд зохион байгууллаа.

Өдөрлөгт нийгмийн салбарын 10 байгууллагын 15 төрийн албан хаагч ажиллаж Заг сумын Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчид, багийн Засаг дарга, төсөвт байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Нийгмийн салбарын хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, Эрүүл мэндийг дэмжих жилийн тайлан төлөвлөгөөний явц, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх, эцэг, эхийн зөвлөл байгуулах, Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх, 0-5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл түүнд нөлөөлөх шалтгаан хүчин зүйлийн танилцуулга мэдээлэл өгөв.

Мөн халдварт өвчний тархалтын онцлог хариу арга хэмжээг хэрхэн авах, бэлэн байдлыг хангахад салбар дундын оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хамрагдалт, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн ач холбогдол, цаашид шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгч, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж зөвлөн тусаллаа.

Сумын Ахмадын хороо, эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг сонсож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд хэрэгжих төсөл, үйл ажиллагаа болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл, суралцагч аймаг төсөлт арга хэмжээний тухай, соёлын өвийг хайрлан хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, товчлолын дархлаажуулалт түүний ач холбогдол, дархлаажуулалтаар сэргийлэх боломжтой өвчлөл, эх хүүхдийн эрүүл эндийн дэвтрийн ашиглалт түүний ач холбогдол, урьдчилан сэргийлэх үзлэг түүний ач холбогдол, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн ач холбогдол, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэл, зөвлөгөө, Гэр бүлийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээллийг нийт 348 иргэнд хүргэж ажиллалаа.

Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээг 4-14 насны 8 хүүхэд, 13 насанд хүрэгчдэд үзүүлэв.

Арга хэмжээг зохион байгуулахад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга түүний тамгын газар идэвх санаачилгатай манлайлж оролцсон нь онцлог байлаа.

Дээрх өдөрлөг арга хэмжээ 2 ээлжээр зохион байгуулагдах бөгөөд сумандаа зохион байгуулах хүсэлтийг 9 сум ирүүлж хамтран ажиллах хуваарь гарсан бөгөөд энэ сарын 26-27-ны өдрүүдэд Шинэжинст, Баян-Өндөр сумдад зохион байгуулагдах юм.

 

2025-05-08 18:03:00