• 05 сарын 10, Баасан гараг
ХЭРЭГЛЭГЧ ТА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХДАА ХАЯГ ШОШГО, ОРЦ НАЙРЛАГА, ХУГАЦААГ САЙТАР ШАЛГАЖ ХЭВШИХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
45 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХЭРЭГЛЭГЧ ТА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХДАА ХАЯГ ШОШГО, ОРЦ НАЙРЛАГА, ХУГАЦААГ САЙТАР ШАЛГАЖ ХЭВШИХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуй газрууд хамтран Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүнсний бүтээгдэхүүний үнэ, хугацаа, эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт, хаяг, шошго нь хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

Хяналт шалгалтыг 2023 оны 11 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж Ажилсаг төвийн цехүүд, Билгүүн бейкери, Бамбарууш бейкери, Начин бейкери, Баянжаргант, Номгон хүнс, Баян цех, Тайшир цех, Гүнж бейкери зэрэг газрууд хамрагдав.

Хяналт шалгалтаар хүнсний цех, үйлдвэр нь эрүүл ахуйн шаардалга хангаагүй, бүтээгдэхүүн дээр хаяг шошго, үйлдвэрлэсэн он, сарыг буруу бичиж хэрэглэгчийг төөрөгдүүлдэг, хаяг шошгын мэдээлэл бичдэггүй, бялууны орц найрлагад хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг зөрчлүүд илэрч холбогдох арга хэмжээг авч зөрчлийг арилган ажиллаж байна.

Иймд хэрэглэгч та хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар шалгаж зөрчлийг 115 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

2023-12-01 15:00:00