• 05 сарын 09, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМАГ 59 ҮЙЛЧИЛГЭЭГ E-Mongolia СИСТЕМД НЭВТРҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА 
54 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМАГ 59 ҮЙЛЧИЛГЭЭГ E-Mongolia СИСТЕМД НЭВТРҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА 

 - “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Д.Батчимэгээр ахлуулсан баг Баянхонгор аймагт 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ажиллалаа.

 - Баянхонгор аймгийн газар, хэлтсийн дарга нартай уулзаж томилолтын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан. Мөн төрийн 22 байгууллагатай уулзаж E-Mongolia системд нэвтэрсэн 31 үйлчилгээг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх 59 үйлчилгээний судалгааг аваад байна.

  - Баянхонгор аймгийн 20 ахмад настанд 11 дүгээр сарын 27-ны өдөр "Ухаалаг утасны хэрэглээ, E-Mongolia аппликэйшн ашиглалт" сэдэвт сургалтыг зохион байгуулав. Харин 11 дүгээр сарын 28-ны өдөр “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын мэргэжилтэн Т.Норжинсүрэн, Ш.Төрболд нар E-Mongolia системийн танилцуулга болон 3.0 нэмэлт үйлчилгээ зэрэг агуулгыг багтаасан сургалтыг нийт 50 иргэнд орсон юм.

   - Сургалтын үр дүнд E-Mongolia аппликэйшныг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авах чадварыг эзэмшлээ.

  - Сэтгэл ханамжийн судалгаанд Баянхонгор аймгийн 202 иргэн хамрагдсанаар 175 нь E-Mongolia системийг ашигладаг хэмээсэн байна.

Монгол Улсын Засгийн газар

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Мэдээллийн эх сурвалж: Facebook

2023-12-01 16:00:00