• 05 сарын 09, Пүрэв гараг
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023-2028 ОНД ХЭРЭГЖИХ АН АГНУУРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АНГИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНААС ОРСОН ОРЛОГЫГ ХУВААРИЛАН БАТЛАВ
85 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023-2028 ОНД ХЭРЭГЖИХ АН АГНУУРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АНГИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНААС ОРСОН ОРЛОГЫГ ХУВААРИЛАН БАТЛАВ

Баянхонгор аймгийн хэмжээнд 2023-2028 онд хэрэгжих ан агнуурын менежментийн төлөвлөгөөг ИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар төлөөлөгчид хэлэлцэн баталж, агнуур зохион байгуулалтын тайлан, менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан ан амьтдыг хамгаалах, зохистой ашиглах бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангуулж, нутгийн онцлогт тулгуурласан агнуурын менежмент хэрэгжүүлж, агнуурын нөөцийг зохистой ашиглахыг холбогдох газруудад үүрэг болгов.

Мөн Монгол Улсын Амьтны тухай хууль бусад холбогдох хуулиудыг үндэслэн

Баянхонгор аймгийн тусгай зориулалтын ангийн дуудлага худалдаанаас орсон 285,670.0 сая төгрөгийн 50% буюу 142,835.0 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлж, 50%-ийг аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг санхүүжүүлэхийг дэмжив.

2023-12-05 15:00:00