• 05 сарын 09, Пүрэв гараг
ХӨДӨӨГИЙН БАГИЙН ДАРГА НАРТ 95 ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР, СУМЫН ТӨВИЙН 19 БАГИЙН ДАРГАД МОТОЦИКЛЬ ОЛГОВ
71 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор: ХӨДӨӨГИЙН БАГИЙН ДАРГА НАРТ 95 ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР, СУМЫН ТӨВИЙН 19 БАГИЙН ДАРГАД МОТОЦИКЛЬ ОЛГОВ

Баянхонгор аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сум, багт төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлж 19 сумын 95 багийн даргыг хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий, хүчин чадал сайтай 95 зөөврийн компьютер, 19 сумын төвийн багийн даргад 19 мотоциклийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар олгож, өнөөдөр Засаг дарга Д.Мөнхсайхан сумдын удирдлагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.

Төрийн ажил үйлчилгээг анхан шатанд иргэн бүрт хүргэж байдаг манай багийн Засаг дарга нар маргаашнаас малын тоондоо шинэ олгосон нөүтбүүкээ ашиглаж эхлэх нээ.

Ирэх оны нэгдүгээр сард багийн дарга нар принтерээр хангагдах болно

Амжилт хүсье.

2023-12-06 15:00:00