• 05 сарын 09, Пүрэв гараг
ГУРВАНБУЛАГ СУМ: 160 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
98 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ГУРВАНБУЛАГ СУМ: 160 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авлаа.

Тус төсөл, арга хэмжээ нь Монгол улсын 2020 оны төсөвт 1.5 тэрбум төгрөгөөр тусгагдсан бөгөөд 2021, 2022, 2023 оны улсын төсөвт бараа, материалын үнийн зөрүүг тооцуулж нийт 3.105.0 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр "Гурванбулаг сод" ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.

Барилгын зураг төслийг "Баян Дизайн" ХХК батлуулж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж ажилласан байна.

 

 

 

 

2023-12-07 00:00:00