• 05 сарын 09, Пүрэв гараг
“INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган-2023”
93 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

“INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган-2023”

 - Бүс нутгийн онцлогт тохирсон бизнесийн таатай боломж

 - Өсөн нэмэгдэх үр ашиг бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалт

 - Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа

 Энэ бүхнийг “INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган” танд санал болгож байна.

     Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.

     Уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад харилцаа зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад БОЛОМЖ, САНААЧИЛГА дэвшүүлж, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг эрэлхийлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулган 2023 оны 12 дугаар сарын 15-нд Баянхонгор хотод болно.

Холбогдох утасны дугаар: 8809-6942, 9012-5699, 8511-224

                 ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

2023-12-06 19:20:00