• 05 сарын 09, Пүрэв гараг
ЭРДЭНЭЦОГТ СУМД 15 ОРТОЙ ЭМНЭЛЭГ, ЭМЧИЙН БАЙР, ЭМГЭГ СУДЛАЛЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
38 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь 4500 гаруй хүн амтай. Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээнд тулгуурлан тэртээ 46 жилийн өмнө баригдсан эмнэлгийн барилгыг иж бүрэн шинэчлэх ажлыг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Ц.Төмөрбаатар нарын санаачилгаар 2020 онд улсын төсвийн хөрөнгө эхлүүлж байсан бол 2024 онд байнгын ашиглалтад хүлээж авлаа.

Улсын төсвийн 2,6 тэрбумын төсөвт өртгөөр “Рено инженеринг” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн хоёр давхар, 15 ортой эмнэлгийн барилга нь дотроо 30 орчим өрөө тасалгаатай, эмчийн байр, эмгэг судлалын байр давхар шийдэгдсэнээрээ онцлог давуу талтай. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд ая тухтай, стандарт орчин нөхцөлд эмчлүүлж сувилуулахын зэрэгцээ төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж буй 25 эмч эмнэлгийн ажилтны ажиллах орчин сайжирч байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд аймаг сумын удирдлага, нутгийн ард иргэд оролцох үеэрээ Эрдэнэцогтчуудын эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир нарт талархал илэрхийлж байлаа.

2024-03-15 17:00:00