• 06 сарын 02, Даваа гараг
ТӨРИЙН АЛБАНЫ 2025 ОНЫ 02 ДУГААР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
104 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны 2025 оны хоёрдугаар улирлын Ерөнхий шалгалтын бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 05 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгалт өгөх хуваарийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар 21-ний өдрөөс эхлэн Салбар комисс зохион байгуулна.

ЗӨВЛӨМЖ: Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг та бүхэндээ толилуулсан билээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана.

https://www.yumpu.com/xx/document/read/68606511/2024-

 

ТӨРИЙН АЛБАНЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2025-04-23 00:00:00