• 06 сарын 02, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ ТҮР АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
327 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний түр орон тоонд ажиллах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч байна.

Тавигдах шаардлага:

- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

- Мэргэжлийн индекс

Олон улсын харилцаа/022204/

​Багш-гадаад хэлний боловсрол/011409/

Гадаад хэлний орчуулга /023101/ мэргэжилтэй байх (Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх)

-Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байх

- Дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалд ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет;

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхийн хуулбар

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл АЗДТГ-ын 222 тоотод хүлээн авна.

2025-05-23 10:00:00