• 12 сарын 23, Даваа гараг
Оны сүүлээр 80-аад хүүхэд Гоман дацанг зорино
296 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ламын гэгээн 2009 онд тодорч өнөөг хүртэл эрдэм номдоо шамдан суралцаж байна. Суралцахын зэрэгцээ нутаг, орондоо чиглэсэн олон ажлыг санаачилан хийж байна. Энэ талаар намрын адаг нохой сарын шинийн 22 буюу бурхан багшийн дүйчин өдрийн өмнө Баянхонгор аймаг дахь Ламын гэгээний Гонгандандэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал мэдээлэл өглөө.

 

Сүүлийн үед цаг зуурын  осол аваар, үл зохилдох олон шалтгаанууд бий болж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал  нутгийнхаа түмэн олныг даатгаж болгоохыг Ламын гэгээнээс хүссэн байдаг. Уг хүсэлтэд баянхонгорчууд осол аваар, өвчин зовлонгүй, байгаль цаг уур тааламжтай, цаашид ган зудгүй, амар амгалан байх зэргийг багтаажээ. Энэ дагуу Ламын гэгээн болгоож нийтийн буян арвижуулах үйлийг хийж, өвөр зуураа эв эеэ хичээж байхыг айлдсан. Ламын гэгээний айлдварт Дара-Эхийн тарнийг нийтээрээ бум унших, сэтгэл, явдалдаа сайн үйлс бүхнийг тээж, даатгаж явбал нийтийн буян арвижиж, аймаг, орон маань өөдлөн дэвшинэ гэдгийг хэлжээ.

 

Маргааш бурхан багшийн их ддүйчин өдөр болж байна. Тиймээс Засаг даргын зүгээс Ламын гэгээнд, ламын гэгээнээс сүсэгтэн олондоо айлтгасан энэхүү айлдварыг айл өрх, гэр бүл хамт олноороо сэтгэлийн үйл болгож дэлгэрүүлэх нь тустай гэдгийг онцоллоо.

 

Мөн Ламын гэгээний санаачилгаар бурхны шашныг дэлгэрүүлэх үүднээс аймгийн сум бүрээс хүүхдүүд бурхны шашинд шамдан суралцаж байгаа юм. 12 дугаар сарын 2-нд эдгээр  хүүхдүүд Энэтхэгийн гүн ухааны сургууль болох Гоман дацанг зорьж, тэндээ дөрвөн жилийн турш гүн ухаан, бурхны шашинд шамдан суралцах юм.  Нийтдээ 80 хүүхдийг суралцуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр хүүхдийн төлбөрийг Ламын гэгээний зүгээс гаргахаар болсон байна. Суралцах хүүхдийн тоо хараахан бүрдээгүй учраас бурхны шашинд шамдан сулацах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж байгаа аж.

 

2016-10-21 04:59:40