• 12 сарын 23, Даваа гараг
Сурагчид Сингапурыг зорино
182 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Номундалай цогцолборын  сурагчид Сингапур улсад зохиогдох Азийн  Залуучуудын чуулга уулзалтад эх орноо төлөөлж оролцохоор болжээ. 12 дугаар сарын 1-8-ны хооронд болох тус чуулга уулзалтад Азийн 20 гаруй улс орны залуучууд оролцох аж.

 

Эдгээр сурагчдыг Засаг дарга Г. Батжаргал  хүлээн авч уулзав. Сурагчид Сингапур улсад зохиогдох Азийн  Залуучуудын чуулга уулзалтад эх орноо төлөөлж оролцох юм.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, "Манай сурагчид эх орноо төлөөлж оролцохоор болсонд баяртай байна. Та бүхэн энэхүү чуулга уулзалтаас их зүйлийг сурч мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 

 

Мөн тэрээр Сингапур улсад суугаа Монголын элчин сайдын яаманд Аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс  хүргүүлэх бэлэг, хүүхэд залуучуудын хоорондоо дурсгал болгон солилцох нутаг орны онцлогийг агуулсан гарын бэлгийг бэлдэж өгөхөө энэ үеэр илэрхийллээ. 

 

2016-11-10 07:20:57