• 12 сарын 23, Даваа гараг
ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүн шинэчлэгдэв
215 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнийг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 115 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан байна. тус тогтоолд ГХУСАЗЗ-ийн ажиллах журам, ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Уранчимэгт даалгасан байна. Мөн энэ тогтоол гарсантай холбогдуулан Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2012 оны 04 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 26,137, 2015 оны 39,90, 135 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсон аж.

 

ГХУСАЗЗ-ийн даргаар Аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн даргаар Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, гишүүдэд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Аймгийн эрүү, иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч (зөвшилцсөнөөр), Аймгийн Цагдаагийн газрын дарга, Аймгийн Мэргэжлийн хяналтын дарга, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга, Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, Аймгийн Амьд хууль ТББ-ын төлөөлөл, Аймгийн Өнөөгийн Баянхонгор сонины эрхлэгч, Иргэний төлөөлөл зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталжээ.

 

ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг бүрэн эрхээр нь хүргүүлж тус зөвлөлийн ажилд идэвх санаачилага гарган хамтран ажиллахыг Аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга онцолсон байна. Ийнхүү Аймгийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн ажиллаж эхлэв. 

2016-11-10 07:47:00