• 12 сарын 23, Даваа гараг
"Иргэний андгай өргөх ёслол-2016" болж өндөрлөлөө
169 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Андгай өргөх ёслолд Ерөнхий боловсролын сургуулиудын 100 гаруй сурагчид оролцлоо. Андгай өргөх ёслолын үеэр 16 нас хүрч буй 6 хүүхэд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Өнөржаргал Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Батбаяр, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр нараас иргэний үнэмлэхээ гардан авлаа. Үнэмлэхээ гардан авсан сурагчдад баяр хүргэж Баянхонгор аймаг дахь Политехник коллеж, Номундалай лабортори сургуулийн сурагчид урлагын номер үзүүллээ.
Хамтран ажилласан Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор аймаг дахь Политехник коллеж, Номундалай лабортори сургуулийн хамт олонд баярлалаа.

2016-11-26 04:12:12