• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГЙИН ЗАСАГ ДАРГА ОБГ-ЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн засаг дарга,аймгийн онцгой комиссын дарга Г.Батжаргал Монгол Улсын баатар Норпилын Жамбаагийн нэрэмжит аймгийн Онцгой байдлын газрын ажил байдалтай танилцлаа. 

Засаг дарга 11-р сарын 30-ны өглөө ОБГ-ын байнгын бэлэн байдалтай нь нэг бүрчлэн танилцаж тус газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Онцгой байдлын газар нь 55 алба хаагчидтай. Эдгээр алба хаагчид дээшээ харж төсөв мөнгө нэхэлгүй өөрсдийн нөөц боломж,идэвх санаачилгаар аймгийн хэмжээнд дээгүүрт тооцогдох спорт заалыг гамшигийн үед хоргодох байр хэлбэрээр ашиглаж болох хувилбартайгаар асар богино хугацаанд барьжээ.

Мөн аймгийн Онцгой комиссын ажлын байрыг байгуулж байна. Онцгой байдлын алба хаагчдын 25 айлын орон сууцыг тун удахгүй ашиглалтанд оруулахаар зэхээд байна. Ингэснээр тус газрын нийт алба хаагдчын 80 орчим хувь нь орон сууцаар хангагдаж байгаа юм байна. Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Мөнхбаатар Баянлиг, Бууцаган сумдад гал унтраах салбар анги байгуулж өгөхшаардалгатай байгааг Засаг даргад танилцууллаа.

Эдгээр сумдад гал унтраах анги байгуулагдсанаараа тухайн бүс нутагт гарсан гал түймрийн аюулыг цаг алдалгүй дарж унтраах, эрсдэлийг хохирол багатай давах зэргээр олон сайн үр нөлөөтэй байх юм байна.     

Мөн зарим алба хаагчдаас тоног төхөөрөмж, тоон системийн бүрэлдэхүүн байрлах газар, Сансрын холбооны иридуим утас шаардлагатай байгааг хэлээд  шийдвэрлэж өгхийг хүслээ. Аймгийн засаг дарга тухайн санал хүсэлтүүдийг хүлээн авч хэдийгээр төсөв санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч ирэх оны төсөв дээр дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой хэмжээний мөнгө төсөвлөнө гэдгээ онцлоодтус байгууллагын дарга удирдлагууд, алба хаагчдад өөрсдийн идэвх санаачилга ,боломж нөөцөө дайчлан сайн ажиллаж байгааг сайшаалаа.

2016-11-30 06:51:25