• 12 сарын 23, Даваа гараг
ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэлээ
377 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээд төрөл бүрийн үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулдаг.

 

Энэ жилийн ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяа, МГБССН-ийн Баянхонгор дахь салбарын дарга Н.Энхжаргал нарын албаны төлөөлөл, ЕБС-ийн сурагчид оролцлоо.

 

ДОХ-ын эсрэг өдрийн хүрээнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлуудыг хийхийн зэрэгцээ энэ талын мэдлэг сорих АХА тэмцээн, “Такси” шоуг зохион байгуулж, зочид буудал, халуун усны газруудад бэлгэвч, сургалтын материал тараажээ.

 

Монгол Улсад энэ оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 98,3 хувь нь бэлгийн замаар дамжсан үзүүлэлт байна. Өнөөдөр уг өвчний улмаас дөрвөн хүн нас баржээ. Нөгөө талаар дэлхий дээр ХДХВ/ДОХ-ын тархалтаар дэлхийд дээгүүрт ордог ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог нь манай улсад уг өвчиний тархалт нэмэгдэх эрсдлийг дагуулдаг аж. Тиймээс ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж буй төрийн болон ТББ-ууд ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх, ард иргэдийн энэ талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. 

 

2016-12-01 05:07:12