• 12 сарын 23, Даваа гараг
НЭГЭН ДЭЭВЭР ДОР АЯНЫ ХҮРЭЭНД ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
202 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төр захиргааны ордны нэгэн дээвэр дор  чиглэл тус бүрийн үйл ажиллагааг хариуцан явуулж байгаа төрийн байгууллагын албан хаагчдын идэвхийг сэргээх, эрчимтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг нь дэмжих, төрийн байгууллагын хамтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс өнгөрөгч 10-р сард санаачилан Нэгэн дээвэр дор аяны арга хэмжээг эхлүүлсэн.

Сар бүрээр нэг хэлтэс бие даан зохион байгуулах тус арга хэмжээний буухиаг энэ 12-р сард Аудитын газар үргэлжүүлж байна. 12-р сард тус газраас нийтдээ спорт урлагийн 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулхаар төлөвлөжээ. 

Эхний тэмцээн болох олс  таталтыг 12-р сарын 6-ний өдөр аймгийн БТСГ-ын спорт зааланд амжилттай явууллаа. Тэмцээнийг нээж аудитын газрын менежер Д.Цэцэгмаа үг хэлэн баг тамирчдад амжилт хүслээ. Олс таталтын тэмцээнд нийт есөн багийн 70 гариу тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь ахлагчтай ” Татах хүч” баг түрүүллээ.  

Аудитын газрын менежер Д.Цэцэгмаа ахлагчтай “ Шинэ жил “  баг удаах байранд орсон бол,  

Статистикийн дарга Х.Ганзориг ахлагчтай “Шуранхай” баг 3-р байранд орлоо.

Дараагийн тэмцээн 12-р сарын 13-нд “Гургалдай” ардын дууны уралдаанаар үргэлжилнэ.

 

Фото

2016-12-07 02:58:55