• 12 сарын 23, Даваа гараг
“Цагаан туузтаны аян”-г зохион байгууллаа.
212 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”–ны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ойлголт өгөх, хандлага өөрчлөх, залуучуудын дунд нөлөөллийн ажил зохион байгуулах зорилгоор 12 сарын 6-ны өдөр Политехник коллежийн оюутан залуус, Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх клубын гишүүн залуучуудад Жендэрт суурилсан хүчирхийлэл ба эр жендэр сэдвээр сургалт, плакаттай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд оролцсон оюутан залуус Полетехник коллежийн эрэгтэй 180 гаруй оюутныг оролцуулан “Цагаан туузтаны аян”-г зохион байгуулж Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалт өгч, гарын үсэг зурж аянд нэгдлээ.
Залуучуудын хөгжлийн төв

2016-12-08 02:00:00