• 12 сарын 23, Даваа гараг
ААРУУЛЫН СҮЛЖЭЭНИЙ ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО
260 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Дэлхийн зөн Баянхонгор-1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс ааруулын сүлжээний хөгжил төслийн үйлдвэрлэгч бүлгүүдтэй хийх эргэн дүгнэх төлөвлөлт уулзалтыг төслийн үйл явцад дүгнэлт хийх, орон нутагт танилцуулах зорилгоор АЗДТГ-тай хамтран 12 дугаар сарын 14-ний өдөр хийлээ.

Тус уулзалт сургалтад ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, Хяналт шинжилгээний хэлтсийн дарга С.Рэнцэндагва, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр болон бусад мэргэжилтнүүд, төсөл хэрэгжсэн Өлзийт, Эрдэнэцогт, Баянхонгор сумын бүлэг тус бүрийн ахлагчид оролцлоо.

Төсөл хэрэгжүүлэгч болоод хамрагдагчид тухайн салбар асуудал хариуцсан мэргэжилтнүүд төслийн хэрэгжсэн байдал дээр санал солилцон ярилцлаа. Дэлхийн Зөн Баянхонгор – 1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс 2014 онд төслийн бэлтгэл ажлыг хангаж,  2015 оноос ааруулын сүлжээний хөгжил төслийг Баянхонгор аймгийн Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт сумдад хэрэгжүүлж эхэлжээ.

Ааруулыг үйлдвэрлэхийн тулд бүтээгдэхүүнээ хэн нь хаанаас нийлүүлэх, хэн нь амт чанартай хийж чадах, аль нь уут сав баглаа боодлыг хариуцах, хаашаа ямар хэлбэрээр худалдаанд гаргах зэргээр хоорондох сүлжээг нь сайжруулах зорилгоор зөвөлгөө сургалт зэргийг эрчимтэй явуулсаны дүнд 143 өрхийг хамруулсан 10 бүлгийг байгуулсан байна.

Уулзалт сургалтад ОННӨСХ төслийн багш Б.Хулганаа оролцож төсөл хэрэгжүүлэгч бүлгүүдэд арга зүйн дэмжлэг зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

 

2016-12-14 08:39:57