• 12 сарын 23, Даваа гараг
МАЗААЛАЙ САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙГ “ХОНГОРЫН ХҮДЭР” ХХК-ИАС 10 САЯ ТӨГРӨГӨӨР ИВЭЭН ТЭТГЭЖЭЭ
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

12 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод Баянхонгор аймгийн сагсан бөмбөгийн холбооны нэгдсэн хурал болж аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр хотын захирагч Ж.Мөнхсоёл, Нөхөрлөл ТББ болон шигшээ багийн тамирчид оролцсон байна.Шигшээ багийн тамирчид энэ үеэр өөрсдөд тулгамдаж байгаа олон асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудад ярьлаа. Улмаар Баянхонгор аймгийн сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийг Төр, ТББ, Тамирчдын төлөөлөл оролцсон 9 хүн гишүүнтэйгээр  баталжээ. Удирдах зөвлөлийн тэргүүнээр ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн даргаар Д.Сонинбаяр нар сонгогджээ.

Баянхонгор аймгийн сагсан бөмбөгийн холбооны хувьд шинэ түвшинд гарч үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Аль нэг нам гархаараа спортыг өмчилдөг байдлыг байхгүй болгож, тамирчдыг талцуулахгүй, хохироохгүй, харин хөгжүүлэх , амжилт гаргах талаас нь дэмждэг тогтолцоог бий болгон ажиллахыг зорьсноороо Баянхонгор аймаг сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд анхны томоохон алхамаа хийж  чаджээ. МАЗААЛАЙ багийн 2016-2017 онд болох олон тэмцээнүүдийн бэлтгэлийг хангах, амжилт гаргах бололцоог нь бүрдүүлэх үүднээс “Хонгорын хүдэр” ХХК-иас 10 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ. Мөн сагсан бөмбөгийн спортод элэгтэй ААНэгжүүд МАЗААЛАЙ шигшээ багийн 16 тамирчныг тус тусын сар бүрийн цалинг нь дааж байгууллагын нэрээрээ овоглуулсан шилдэг тамирчинтай болсон байна.

 


 

2016-12-16 11:41:12