• 12 сарын 23, Даваа гараг
ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО
338 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ГБХЗХГ-аас Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар уулзалтыг 12-р сарын 29-нд зохион байгууллаа.

 

Тус уулзалтанд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, засаг даргын зөвлөх Ц.Энхтөр,  НБХ-ийн дарга Г.Батбаяр, БСГ-ын дарга н.Мөнхбат, БТСГ-ын дарга н.Батсүрэн, ХДТ-ын дарга Б.Пүрэвдагва, БОАЖГ-ын дарга Бат-Өлзий, ЭМГ-ын дарга В.Нарантуяа, НБХ-ийн мэргэжилтэн Ж.Дуламсүрэн нарын зөвлөлийн гишүүд оролцож хүүхдийн оролцоо, хөгжил, хүмүүжлийн талаар санал солилцлоо. Энэ үеэр 2016 оны онцлох болсон, шилдгээр тодорсон хүүхдүүдийн шагналыг гардууллаа.

Оны онцлох хүүхдээр Эрдэнэбатын Анужин, Түмэннастын Анужин, Раднаабазарын Даваахүү, Гансүхийн Баасанхүү, Ёндонцогзолын Цэнд-Аюуш, Ган-Эрдэнийн Мөнхжав, Хүрэлбаатарын Дүүрэндалай, Сарантуяагийн Жамган нарын 9 хүүхэд тодорчээ.Эдгээр хүүхдүүдийн амжилтаас товч дурдвал М.Төгсцогт соробан сампингийн дэлхийн аваргын алтан цомын эзэн, Т.Анужин 100 буудалт даамны Ази тивийн аварга, Х.Дүүрэндалай хоёр га газрыг хашин хамгаалж, 350 ширхэг улиас, 400 гаруй чацарганы мод суулгаж, арчилжээ. 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн тэргүүн, Засаг даргын нэрэмжит шилдгийн шилдэг хүүхдээр Сангижавын Төгстөгөлдөр, Тогоочын Батболд, Биндэрьяагийн Билгүүндарь, Алтантуяагийн Долгор, Баярсайханы Балжиндоожий, Энхтуяагийн Анужин, Гомбосэдийн Чимэд, Мэндээхүүгийн Баянмөнхбаатар, Г.Цэдэвдорж нарын 9 хүүхэд шалгарлаа.

ГБХЗХГ-ын оны шилдэг хүүхдээр Хүрэлбаатарын Хатанболд, Бат-Өлзийгийн Балжидмаа, Рэнцэнлхагвын Отгонбаяр, Ганбатын Даваадалай, Мөнхсүхийн Төрболд, Батбаярын Мягмарсүрэн, Батхүлэгийн Эрдэмбүүвэй, Ганаагийн Цолмонтөгс, Баатарын Нандинцэцэг, Гантулгын Цэнд-Аюуш, н.Цэрэннадмид, Лувсанданзангийн Өсөхбаяр, Насанбатын Мөнхчөдөр, Отгонбаярын Мөнхнасан нар шалгарч шагналаа Хүүхдийн Зөвлөлийн гишүүдээс гардаж авлаа.

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэвлэл мэдээллийн алба

2016-12-29 10:08:12