• 12 сарын 23, Даваа гараг
Засаг дарга бэлэг гардуулав
175 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал шинэ оны босгон дээр/2016,12,31/ Баянхонгор сумын нэгдүгээр багийн иргэн, өндөр настан Гончигийн Цэрэндуламынд зочилж, хүндэтгэл үзүүллээ. Г.Цэрэндулам нь 84 настай, 12 хүүхдийн ачлалт ээж юм. Тэрээр өдгөө охин Д.Дэлгэрмаатайгаа аймгийн төвд амьдарч байна.  

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Г.Цэрэндулам гуайд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөхийн зэрэгцээ аймгийн бодлого, хөтөлбөрүүдэд хүн рүүгээ хандсан олон зүйл тусгалаа олсныг дуулгав. Тухайлбал, ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг хадгалж ажиллахад онцгой анхаарна. Тэр дундаа ахмад үеийнхнийхээ алтан сургаалийг үр хойч болсон бид сонсч, ажил амьдралдаа хэрэгжүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Охин Д.Дэлгэрмаа энэ үеэр “Аймгийн Засаг дарга маань завгүй их ажлынхаа хажуугаар ард иргэдийнхээ гэрээр орж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж байгаад маш их баярлаж байна. Цаашид иргэдийнхээ аж амьдралтай ойр ажиллаж буй энэ эрчээ алдалгүй ирэх ондоо иргэн нэг бүрийнхээ эрх ашгийг хамгаалсан, тэднийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийгээрэй гэж хүсэе” гэлээ. Эднийх жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж ааруул, цагаан идээ боловсруулж, газар тариалан эрхэлдэг байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэвлэл мэдээллийн алба

2016-12-31 07:26:12