• 12 сарын 22, Ням гараг
БАЯНХОНГОРЧУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХӨШӨӨНДӨӨ ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
294 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Тусгаар тогтнолын баганат талбайд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр 11:40 цагаас зохион байгууллаа. 

Цэцэг өргөх ёслолд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид , төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага алба хаагчид оролцлоо.

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан аймгаас үндсэн хууль батлалцан хүмүүсийн түүхэн архив, зургийн үзэсгэлэнг ХЭЗХ-ийн архив албан хөтлөлийн тасгаас гаргажээ.

Баянхонгор аймгаас П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Сандуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагварал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан байдаг.

Засаг дарга Г.Батжаргал нийт ард иргэд, төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Аврах гал унтраах анги байгуулагдсаны 91 жилийн ой энэ үндсэн хуулийн 25 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд ОБЕГ-ын даргын тушаалаар онцгой байдлын зарим алба хаагчдад цол олгосныг Засаг дарга Г.Батжаргал, Хотын захирагч Ж.Мөнхсоёл болон төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд гардууллаа.

-       ОБЕГазрын даргын тушаалаар хугацааны өмнө хошууч цолоор ахмад О.Олзвой,

-        Хугацааны ахлах дэслэгч цолоор дэслэгч Ж.Батзолбоо,

-       Хугацааны ахлах ахлагч цолоор Гал түймэр унтраах аврах ангийн Дуудлага хүлээн авагч ахлагч А.Янжинлхам, хугацааны ахлагч цолоо Гал унтраах автомашины жолооч дэд ахлагч Б.Мягмаржав, Н.Баттулга,  Аврагч гал сөнөөгч дэд ахлагч Б.Эрхэмбаяр нар гардаж авлаа.

  ОБЕГазрын даргын “Сайшаалын үнэмлэх”-ээр аврагч гал сөнөөгч ахлагч Э.Мөнгөн-Оргил, “Жуух бичиг”-ээр Дуудлага хүлээн авагч ахлах ахлагч А.Цэгцэгмаа нар шагнагдав.

 Мөн МУ-н Засгийн газар, Шадар сайдын шагнал “Онц гал сөнөөгч” энгэрийн тэмдэгээр Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Т.Хүчитбаатар, “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Б.Мягмарсүрэн нар шагнагдлаа.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны “Тэргүүний анги салбар”-ын шагналаар Гал түймэр унтраах аврах 16 дугаар анги шалгарчээ.

 Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэд мастерийн тэмдэгээн Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Т.Батбаатар, Д.Даваасүрэн, ахлагч Т.Цэрэндорж, Э.Мөнгөн-оргил,  

Мастерийн тэмдэгээн Аврагч ахлах ахлагч Т.Баатар, аврагч гал сөнөөгч ахлагч Г.Баттулга нар энэ үеэр  гардаж авлаа.

Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны шилдэг тамирчинаар Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастер, аврагч гал сөнөөгч ахлагч Г.Баттулга  шалгарчээ.

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны  25 жил,   Галын байгууллага үүсч байгуулагдсаны  95  жилийн ойгоор    Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал тавьж шинээр байранд орсон 16 алба хаагчдад байрны төлбөрт нь тус бүр 3 сая төгрөг,  нийт 48 сая төгрөгний урьдчилгааг өөрийн ангилагдаагүй зардлаас олгохоор боллоо. 

Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан шатар, гар бөмбөгийн тэмцээнийг төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа бол ЕБС-ийн сурагчид залуучуудын дунд үндсэн хуулийн талаар уулзалт ярилцлага, хичээлүүдийг сургууль болон боловсролын төвүүд хамтран зохион байгуулж байна. 

 

 

2017-01-13 11:47:41