• 12 сарын 22, Ням гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
295 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг  даргын зөвлөл ээлжит хуралдаанаа хийж байна. Ээлжит хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг тус бүр авч хэлэлцэж байна.

Орон нутгийн 2016 оны төсвийн давсан орлого,  орон нутгийн төсвийн хэмнэлт  зэргийг үндэслэн төсвийн тодотголыг  хийж байгаа бөгөөд  төсвийн байгууллагын үйл ажиллагаа, ангилагдаагүй зардал, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ 1007954,7 төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсвийн тодотголоор хэд хэдэн ажлыг  орон нутагт хийхээр тусгажээ.

Тухайлбал хуримын ордон барих, Эрдэнэцогт сумын зам гүүрийг засварлах, Еотон цагааны барилгын гадна фасад, дээвэр орцыг засварлахаас гадна тэр хавийн гадаад орчинг  тохижуулах, Баянхонгор сумын орон сууцны подволь шугам сүлжээний засвар, зарим байгууллагуудын дээвэр халаалтын засвар зэргээр 30 ажлууд хийгдэх юм байна. 

 

2017-01-17 08:55:36