• 12 сарын 22, Ням гараг
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ
321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр/2017.01.17/аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Тус хөтөлбөр батлагдсанаар аймгийн хэмжээнд бодитой байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөрлөх таатай орчин, хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлээд дэмлэг үзүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай орлоготой болгох зорилт тавьж байгаа аж.

 

Уг хөтөлбөрийг маргааш/2017.01.18/аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэх юм.

 

2015 оны жилийн эцсийн тайланг судалгаанаас авч үзвэл Баянхонгор аймгийн ажилгүй иргэдийн 115 нь суурь, 645 хүн бүрэн дунд боловсролтой, 1349 хүн техникийн болон мэргэжлийн тусгай мэргэжлийн, 572 хүн дипломын болон дээд боловсролтой байна. Эдийн засгийн идэвхгүй 20422 хүн байгаагийн 9917 хүн суралцаж байгаа бол 515 хүн гэрийн ажилтай, 698 хүн хүүхэд болон өвчтэй хүн асардаг, өөрөө өвтэй хүмүүс байна.

Ажилгүйдлийн үр дагавар нь хүмүүс ирээдүйдээ итгэх итгэл алдарч, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдаж, нийгмийн бүхий л үйлчилгээ авахад бэрхшээлтэй болж энэ байдал нь гэр бүлийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг аж.

 

Иймээс ажиллах хүчний багтаамжтай үйлдвэрүүдийг бий болгох, төрийн албанд ажиллаж буй тэтгэврийн насны хүмүүсийг тэтгэвэрт хугацаанд нь гаргах, бүлэг, хоршоо, нөхөрлөл, аж ахуй нэгж үүсгэн ажиллаж байгаа иргэдэд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр ажиллах хүчинг ажлын байраар хангах замаар нийгмийн тулгамдсан асуудал байсаар ирсэн ажилгүйдлийг бууруулах боломж байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхан хэлж байна.  

 

Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа ажилгүйчүүд 1515 байгаагийн 56,6 хувь буюу 859 иргэн эмэгтэйчүүд, 63,8 хувь буюу 967 иргэн тодорхой эзэмшсэн мэргэжилгүй ажилгүйчүүд, 57,8 хувь буюу 876 иргэн 20-35 насныхан, 42,1 хувь буюу 639 иргэн 35-аас дээш насны удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмзэг бүлгийн иргэд эзэлж байна. Тиймээс эдгээр идэвхтэй ажил хайж буй иргэдтэй эргэх холбоотой ажиллах ёстойг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлж байна. Ингэж чадвар Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэх ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ, нэгэнт бүртгүүлсэн иргэд ажлын байраар хангагдах боломж нэмэгдэнэ гэж харж байгаа аж.

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал малчдын хүүхдийг харах үйлчилгээ үзүүлэх 24 цагийн цэцэрлэгийг гуравдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 1 хүртэлх хугацаанд сумдын багт ажиллуулахаар төлөвлөсөн. 19 суманд тус бүр нэг цэцэрлэг байна. Тиймээс хувилбарт цэцэрлэг ажиллуулах замаар түр ажлын байр бий болгоно гэсэн байдлаар уг хөтөлбөрт тусгах саналтай байгааг хэллээ.

 

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

-       Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтны зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулан, хүний амьдралын чанар, аюулгүй байдлыг сайжруулах,

-       Хүн амын зорилтод бүлгүүдэд чиглэгдсэн хөтөлбөрүүдэд тусгагдсан хөдөлмөр эхрлэлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуучууд, ажилгүй иргэдэд мэргэжил сонгоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баргимжаа олгох,

-       Мэдээлэл зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлэийн үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн бизнес эрхлэг мэдлэг чадварыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаар зохистой ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх 

-       Ашиглаад орхисон талөайд биологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж байгууллага, бүлэг иргэдийн санал санаачилгаар “Ногоон Баянхонгор” аян өрнүүлэх замаар түр ажлын байрыг бий болгох

-       Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнд түишлэсэн үйлдвэрлэл үйлчилшээг хөгжүүлэн зохистой ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх

-       Хүн амын өргөн хэрэглээг хангах ахуйн үйлчилгээний цогц үйлчилгээг бий болгож, ажлын байр гаргах

-       Хөдөлмөрийн харицлаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нутагт зохион байгуулах аж ахуйн нэгж, ирггэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа хийх

-       Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй, ажил идвэхтэй хайгч иргэдийг ажлын байраар хангах зорилтуудад хүрэхээр тусгасан байна.

 

Эдгээр зорилтуудыг хэрэгжилтийг аймгийн ИТХ, ЗДТГ, сумдын ИТХ, ЗДТГ болон төрийн бусад агентлаг, хувийн хэвшил, нийгмийн түншлэл, иргэний байгууллага, иргэний оролцоотой хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх замаар хангана гэж үзжээ.

 

ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

2017-01-17 12:15:11