• 12 сарын 22, Ням гараг
ДЭЛХИЙН ЗӨН БАЯНХОНГОР-1 ОНХХӨТӨЛБӨР ЭНЭ ОНЫ 9-Р САРД ХААГДАНА
199 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын  үйл ажиллагааны захирал хадагтай  Доронна Жавиер Баянхонгор аймагт ажиллахдаа Засаг дарга Г.Батжаргалтай уулзлаа. Тэрээр орон  нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрөө  2017 оны 09-р сард албан ёсоор хаах  болсоныг мэдэгдээд  хамтран ажиллаж байсан Баянхонгор аймгийн үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлээд гэхдээ орон нутгийн хөтөлбөрийнхөө 50 хувийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ.  

 

 Дэлхийн Зөн Австрали ОУ-ын байгууллага нь  Монгол улсад 21 жил , Баянхонгор аймагт 2005-2017 оны хооронд 12 жил төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхэд хамгаалал тэдний хөгжил, оролцоог дэмжсэн олон ажил арга хэмжээг амжилттай  хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн ажил, орлого амжиргааг дээшлүүлэх, тэдний харилцаа бизнесийн чадавхийг бэхжүүлэх тодорхой ажлуудыг шат дараатайгаар хийж ирсэн байдаг. Энэ нь ч үр дүнгээ илт өгдөгөөрөө бусад төсөл хөтөлбөрүүдээс томоохон давуу талтай. Тус төсөл 12 жилийн хугацаанд хэрэгжихдээ 15 тэрбум 960 сая төгрөгийг орон нутагт зарцуулжээ.  Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэгч,  түүнд хандивлагч донор орнуудын хандивт өөрчлөлт орсон, Дэлхийн эдийн засгийн хямрал, Австралийн мөнгөний ханш сүүлийн 1,5 жилийн хугацаанд 30 хувиар унасан зэрэг нөлөөллүүдээс шалтгаалж тус төслийг  Олон улсын хэмжээнд 17 оронд  хаагаад байгаа юм байна.  Аймгийн Засаг дарга Г.Батжаргал   дэлхийн зөнгөөс зохион байгуулсан  олон ажлын үр дүнг Баянхонгорчууд хүртсэн. Олон ч айл, иргэнд үр өгөөжээ өгсөн мөн олон тооны хүүхдийг  хөгжүүлж чадсан  төсөл байлаа гэдгийг хэлээд    аймгийн нилээд хэдэн иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан, цаашлаад эдгээр хүмүүс маань ОУБ-д ажиллах ур чадвар сууж авсан нь Баянхонгор аймагт хамгийн том баялаг болж үлдлээ гэдгийг цохон тэмдэглэлээ. Олон жил төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн чадварлаг багийнханд талархал илэрхийлж амжилт хүсээд НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч хүүхдэд ээлтэй аймаг болох 5 жилийн хугацаатай хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхдээ  ОУ-ын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр нэгэнт мэргэшсэн тус багийхантай хамтран ажиллах бүхий л боломжийг эрэлхийлнэ гэлээ. Мөн энэ үеэр Засаг дарга Г.Батжаргал ирэх 9-р сард ОУ-ын төсөл хөтөлбөр, ажил арга хэмжээг орон нутагтаа хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэг мэдээлэл авах зорилгоор  ОУ-ын томоохон төслийн багийхныг оролцуулсан  нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөнөө яриад түүнд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын үйл ажиллагааны захирал хадагтай Доронна Жавиерийг оролцохыг албан ёсоор урилаа.

 

  

                                                                               

                                                          ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА                               

 

2017-01-17 13:49:53