• 12 сарын 22, Ням гараг
Аймгийн хаалга, сүлд, Г.Бирваа агсны хөшөөний загварыг шалгаруулна
187 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн угтаж, үдэх хаалга, аймгийн сүлд, УГЗ Г.Бирваа агсны хөшөөний загварын үзэсгэлэн, загварыг шалгаруулах арга хэмжээ аймгийн ЗДТГ-т болж байна. Аймгийн угтаж, үдэх хаалганы 16, аймгийн сүлдний 13, Г.Бирваа агсны хөшөөний долоон загварыг уран бүтээлчид тус бүр ирүүлжээ. Эдгээр бүтээлүүдийн ур хийц, бэлэгдэл, бүтээхэд гарах зардал зэргийг харьцуулж, уран бүтээлчдийн тайлбарыг албаныхан сонслоо.

 

Бүтээлийг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, иргэдийн төлөөллөөс санал авч эцэслэн шалгаруулна. Шалгарсан бүтээлийг бид эргэн танилцуулна. 

 

Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба

 

2017-01-18 03:27:00