• 12 сарын 23, Даваа гараг
МЭДЭГДЭЛ
298 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Засаг дарга аймгийн ИТХ-ын хуралдаанаар өөртөө байр шийдүүлсэн мэт ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан Хууль, Эрх зүйн хэлтсээс мэдэгдэл гаргажээ.

 

Тус мэдэгдэлд, "Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 94 дүгээр тогтоолын 2 дахь заалт, Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолоор Төрийн, Улс төрийн болон Тусгай албыг хашихаар томлогдсон төрийн мэдлийн орон сууцанд суух албан тушаалтнуудын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан.

 

Уг жагсаалтад аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, аймгийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Ерөнхий шүүгч, аймаг, нийслэлийн Ерөнхий прокурор, Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаалтан хамрагдсан байдаг.

 

Энэ дагуу 2016 оны долдугаар сар хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханы гаргасан шийдвэрийг хүндэтгэж, төрийн залгамж чанарыг хадгалж, өмнө шийдвэр нь гарсан ч, төлбөр нь шийдэгдээгүй байсан байрны мөнгийг төлөхөөр төсвийн тодотгол хийсэн. Төсвийн тодотголыг батлах эсэх нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал юм" гэжээ.

 

Аймгийн ИТХ-ын 7 дугаар чуулганы 5 дугаар хуралдааны үеэр дээрх асуудалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын байр суурь/2017.01.2007/

2017-01-25 07:42:52