• 01 сарын 04, Бямба гараг
Гурван жил цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл бүрджээ
298 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

“Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр–5” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар станцад шинээр тоног төхөөрөмж суурилууллаа.

 

Тус суурилуулсан аппаратын нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарын албаны хүмүүс оролцов.

 

2-6 хэмд цус хадгалах цусны хөргөгч, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай хөргүүртэй аппарат, -80 хэмд сийвэн хөлдөөх хөлдөөгч, бусад дагалдах хэрэгслийн хамтаар суурилуулжээ. Нийт 361 сая төгрөгийн үнэ бүхий аппаратууд аж.

 

Нэгдсэн Эмнэлгийн Цусны салбар төвийн хувьд цус, цусан бүтээгдэхүүнээ зургаан сар хүртэл хадгалдаг байсан бол эдгээр аппаратууд ирсэнээрээ гурван жил хүртэл хугацаанд цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл бүрдэж өвчтөнд хийх цусан бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт сайжирлаа.

2017-02-19 22:53:11