• 12 сарын 23, Даваа гараг
Хуулийн байгууллагынхан тусламжийн гараа сунгалаа
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний анги, салбарууд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 616 алба хаагчид сайн дурын оролцоотойгоор халуун сэтгэлийн гараа сунгаж "ӨРГӨӨ ЦАГААН ГЭР"-ийг Баянхонгор сумын 7дугаар багийн иргэн Х.Гансүх, 4 дүгээр багийн иргэн н.Нарантуяа нарт бэлэглэв.

 

Тэд энэхүү сайхан сэтгэлийн аянаар 4.2 сая төгрөгийг цуглуулж чадсан байна. Уг мөнгөөр ийнхүү хоёр өрхийг сар шинийн босгон дээр өргөө цагаан гэртэй болголоо. Уг аянд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Царгийн штаб, ГХУСАЗЗ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулийн хэлтэс, Барилгын цэргийн 339 дүгээр анги, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Онцгой байдлын газар оролцож хандив өгчээ. 

Уг хандивын аяныг санаачилагч аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, “Бид энэ ажлыг зохион байгуулая гээд судалгаа авч үзэхэд 11 айл өрх өөрийн гэсэн орон гэргүй байсан. Тиймээс бид нэг бүрчлэн явж газар дээр нь танилцсаны үндсэн дээр эл хоёр айлыг сонголоо. Энэ ажилд гар сэтгэл нэгдэж хамтран ажилласан нийт хуулийн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлье” гэлээ.

Баянхонгор сумын хэмжээнд орон гэргүй 11 өрх байгаа тухай тоон мэдээлэл байна. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр бусад төрийн байгууллагуудыг салбар салбараараа нэгдэж, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед нэгэндээ тусламжийн гараа сунгахыг уриаллаа. Уг ажил нь аймгийн ГХУСЗЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөөнд туссан байнна.

 

Шинэхэн гэрээ хүлээж авсан Х.Гансүх цаашдаа орон гэрээ өнгөтэй өөдтэй авч явж, улс нийгмийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөхөө илэрхлийсэн бол есөн хүүхдийн эх Нарантуяа уг ажлыг санаачилан зохион байгуулсан, хандив тусламж өгсөн нийт хүмүүст талархсанаа илэрхийллээ. 

2017-02-24 09:29:34