• 01 сарын 04, Бямба гараг
Уул уурхайн зөвлөгөөн энэ сарын 20-нд болно
196 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр/2017.03.17/ хуралдав. Зөвлөлөөр Уул уурхайн зөвлөгөөнийг энэ сарын 20-нд Баянхонгор хотноо зохион байгуулахтай холбогдуулан тус зөвлөгөөний хөтөлбөрийг хэлэлцэв. Уг зөвлөгөөн энэ сарын 20 буюу даваа гаригын 09 цагаас эхлэх юм.

 

Зөвлөгөөнөөр аймаг орон нутгаас уул уурхайн салбарт баримтлах бодлогыг танилцуулах, Баянхонгор аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудтай цаашид хамтрах эсэх, хамтран ажиллахаар бол ямар зарчмаар, хэрхэн ажиллах тухай нэгдсэн ойлголттой болох юм. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас болж гэмтсэн газрын нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, ингэхдээ ямар зарчмыг баримлах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэнэ.  

 

Зөвлөгөөний явц хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй явагдана. 

2017-03-17 10:55:35