• 12 сарын 23, Даваа гараг
“Нээлттэй өдөрлөг” болно
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд “Баруун бүсийн худалдааны төв”-д болно.

Иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ.

-Хуулийн байгууллагуудын мэдээ мэдээлэл, танилцуулга;

-Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

-Улсын бүртгэлийн чиглэлээр анхан шатны материал хүлээж авах;

-Хууль  эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх;

-Архивын лавлагаа хүлээн авах, үзэсгэлэн гаргах;

-Гэр бүлийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх;

“Нээлттэй өдөр” арга хэмжээнд

-Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс

-Аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын тасаг

-Цагдаагийн газар

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

-Улсын бүртгэлийн хэлтэс

-Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч

-Монголын өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь салбар

-Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар

- Хүний эрхийн үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь салбар оролцоно.

Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 70444082

2017-03-23 09:16:10