• 12 сарын 23, Даваа гараг
2017 ОНЫ ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БАЯНХОНГОР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2017 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 14:00 цагаас Баянхонгор аймгийн БСТГ-т боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, МУ-ын гавьяат дасгалжуулагч багш Л.Цэдэнсодном, Засаг дарга тэргүүтэй аймгийн удирдлагууд, гар бөмбөгийн спортод элэгтэй дэмжигч байгууллага хамт олон, тэмцээнийг үзэж сонирхох гэсэн нутгийн олон оролцлоо.
Энэ үеэр МУ-ын гавьяат дасгалжуулагч багш Л.Цэдэнсодном, ахмад багш спортын мастер М.Долгорсүрэн болон гар бөмбөгийн спортыг дэмжиж ирсэн үе үеийн төлөөлөлд Баянхонгор аймаг, Олимпийн үндэсний хороо, Волейболын холбооноос хүндэтгэл үзүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд Баянзүрх, Хасу мегастарс, Монти Олуб, Баянгол, Дархан, Эрдэнэтийн Од, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Говьсумбэр, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Багануур, Баянхонгор аймгийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, техник ур чадвараараа 5 өдрийн туршид өрсөлдөх юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Тэмүжин театрын уран бүтээлчид Хонгор нутгийн брэнд "Чулуун царгил хөгжим" тэргүүтэй уран бүтээлийн дээжээсээ үзэгч олондоо толилууллаа. Ийнхүү улсын чанартай тэмцээн уралдааныг хоёрдахь удаагаа Баянхонгор аймаг орон нутагтаа зохион байгуулж байгаа юм.
 
 

 

2017-03-27 07:33:48