• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН ХҮН АМ ХОЁР ХУВИР ӨСЧЭЭ
238 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Статистикын хэлтсээс 2017 оны гуравдугаар сарын байдлаар дэлгэрнгүй тоон мэдээллийг өглөө. Мэдээллийг тус  Хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбат өгөв. 

 

АЙМГИЙН ХҮН АМ ХОЁР ХУВИР ӨСЧЭЭ

2016 оны байдлаар аймгийн хүн ам 85331 болж өмнөх оноос 2 хувиар буюу 1728 хүнээр нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдаас бусад сумын хүн ам өссөн байна. Нийт хүн амыг хүйсээр нь авч үзвэл 50.6 хувь нь эмэгтэйчүүд эзлэж байна. Байршилаар авч үзвэл 33.9 хувь нь аймгийн төв, 12.2 хувь нь сумын төв, 52.3 хувь нь хөдөө, 1.6 хувь тосгонд  байна. Мөн хүн амын тоог насны бүлгээр авч үзвэл 30.4 хувь буюу 25949 нь 0-14 насныхан, 63.8 хувь буюу 54433 нь 15-59 насныхан, 5.8 хувь буюу 4949 нь 60-аас дээш насныхан байна.

2016 оны байдлаар Баянхонгор аймаг 25423 өрхтэй болж өмнөх оны мөн үеэс 2.4 хувьиар өсчээ. Нийт өрхийг байршилаар нь авч үзвэл 34.5 хувь нь аймгийн төвд, 12.4 хувь нь сумын төвд, 51.6 хувь нь хөдөөд, 1.5 хувь нь тосгон байна.

Баянхонгор аймагт 14162 малтай өрх байгаа нь нийт өрхийн 55.7 хувийг эзлэж байна. Мөн 11171 малчин өрх байгаа нь нийт өрхийн 43.9 хувийг эзлэж байна. Аймгийн хэмжээнд нийт 21990 малчид байгаа ба энэ нь нийт хүн амын 25.8 хувийг эзлэж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өсчээ.

 

АЙМАГ ЭХНИЙ ГУРВАН САРЫН БАЙДЛААР 592144 ТӨЛ ХҮЛЭЭЖ АВААД БАЙНА

 

Баянхонгор аймгийн мал 2016 онд 4 236 321 болж өмнөх оноос 12.3 хувиар буюу 464 454 толгойгоор өсчээ. Аймгийн дүнгээр мал таван төрөл дээрээ өссөн байна.

Нийт малыг сүргийн бүтцээр нь авч үзвэл адуу 3.6 хувь, үхэр 5.1 хувь, тэмээ 1.2 хувь, 29.5 хувь хонь, ямаа 60.6 хувийг тус тус эзлэж байна. Өлзийтөөс бусад 19 сум малаа 7.4-24.6 хувиар өсгөсөн байна.            Улсын хэмжээнд манай аймаг нийт малын тоогоороо 5-р орж, ямаан сүргийн тоогоороо 1-р, тэмээн сүргийн тоогоороо 2-р орж байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар нийт 591084 хээлтэгч төллөж төл 592144 төл хүлээн авлаа. Бойжсон төлийг төрлөөр нь харвал ботго 1737, унага 1005, тугал 3504, хурга 225392, ишиг 357778 толгой бойжсон байна.

 

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ НИЙТ ЗЭЭЛИЙН 2,5 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
 
2017 оны 03 сарын байдлаар  аймгийн  төсвийн орлогын дүн 1764.5 сая төгрөг  болж, 2017  оны эхний 03 сарын байдлаар нийт орлогын болон татварын орлогын төлөвлөгөөг Эрдэнэцогт, БаянОвоо, Баянцагаан, Баацагаан, Бууцагаан  сумууд давуулан биелүүлсэн байна.      
Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрөл дээр нь авч үзвэл: НӨАТатвар 42.5 сая төгрөг, ЦХТА орлого 42.1 сая төгрөг, газрын төлбөр 11.9 сая төгрөг, ҮХЭХ-н татвар 10.1 сая төгрөгөөр тус тус тасарч, ИОТТХ 9.6 сая төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 16.2 сая төгрөг, АТӨЯХ-н татвар 26.4 сая төгрөг, ААНБ-ын орлогын татвар 52.3 сая төгрөгөөр тус тус давуулан биелэлээ.
Нийт  орлогод ААНБ-ын орлогын албан татвар 4.6 хувь, нэмүү өртгийн албан татвар 4.6 хувь, Цалин хөлс түүнтэй адилтгах орлого/суутган/ 59.5 хувь, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татвар 1.8 хувь, хүү торгууль 8.7 хувь, бусад төлбөр хураамж 6.9 хувийг эзэлж байна. 
 2017 оны 03 дугаар сарын  иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 65218.3 сая төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 130399.7 сая төгрөгт хүрчээ. Чанаргүй зээл 3295.1 сая төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.5 хувийг эзэлж байна. 
 
ХАЛДВАРТ ӨВЧНЫ 69,6 ХУВИЙГ БЗДХ ЭЗЭЛЖ БАЙНА
 

2017 оны  эхний 03 сарын  байдлаар  аймгийн хэмжээнд 440 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 төрөлтөөр буурсан байна. Нийт төрсөн эхийн 88.1 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, сум дундын, сумын эмнэлэгт 11.8 хувь нь төржээ. Нийт амьд төрсөн 440 хүүхдийн 3 нь ихэрлэж, Нялхсын эндэгдэл эхний 03 сарын байдлаар 7 гарчээ.

Эхний 03 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 254 халдварт өвчин бүртгэгдэж 10000 хүн амд 30,0 байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 дахин буурч, нас баралт бүртгэгдээгүй байна. Эхний 3 сарын байдлаар амьсгалын замын тууралтат халдварт өвчин болон хачгийн халдвар гарсаар байна. Нийт халдварт өвчний 69.6 хувийг БЗДХ эзэлж, нийт бүртгэгдсэн 177 тохиолдлын 16.9 хувийг заг хүйтэн, 24.2 хувийг тэмбүү, 58.7 хувийг трихомониазын өвчлөл эзэлж өнгөрсөн оны мөн үеэс өвчлөл буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд эхний 03 сарын байдлаар нас баралтын 109 тохиолдол бүртгэгдсэний 28.4 хувь нь эмнэлэгт нас барснаас 36.7 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн  үзүүлэлттэй байна. (2016 онд 25.0 хувь)

Түргэн тусламжийн дуудлага 4414 бүртгэгдсэний 23.7 хувийг алсын, 3.5 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны эхний 03 сартай харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 363 тохиолдолоор буурч, нийт дуудлаганд эзлэх алсын болон осол гэмтлийн дуудлага нэмэгдсэн байна.

 

АЖ ҮЙЛДВЭР

 

2017 оны эхний 03 сарын байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний  борлуулалт 2117.1 сая төгрөг  болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 431.0 сая төгрөгөөр  буюу 16.9 хувиар буурчээ.     

 Эхний 03 сарын байдлаар аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг авч үзэхэд урьд оны мөн үеэс талх 6.1 тн-оор (24.4%), хиам 1 тн-оор (125%), дулаан 22.3 мян.Гкал-аар (26.2%), түгээсэн цэвэр ус 7.9 мян.м3-ээр (12.1%), тус тус өссөн бол, алт 11.4 кг (77.6%) нарийн боов 5.1 тн-оор (16.7%), нүүрс 5.0 мян.тн-оор (31.9%) тус тус буурсан үзүүлэлттэй байна.   

 

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулалт өссөн дүнгээр /мян.төг/

 

Нийт борлуулалт /мян.төг/

                        Гуравдугаар сар

 

2016

2017

  2017.03/2016.03

 
 

2548153.0

2117140.4

83.1

 

 

 

Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт

 

 /өссөн дүнгээр/

 

Бүтээгдэхүүний нэрс

хэмжих нэгж

Гуравдугаар сар

 

2016

2017

2017.03/2016.03

 
 

Алт

Кг

14.7

3.3

22.4

 

Нүүрс

Мян.тн

15.7

10.7

68.1

 

Нарийн боов

тн

30.6

25.5

83.3

 

Талх

тн

25

31.1

124.4

 

Хиам

тн

0.8

1.8

225

 

Дулаан

Мян.Гкал

85

107.3

126.2

 

Түгээсэн цэвэр ус

Мян.м3

65.4

73.3

112.1

 

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

          2017 оны  эхний 03 сард тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт 6135.3 сая төгрөг, тахир дутуугийн тэтгэвэрт 1388.4 сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 491.5 сая төгрөг, цэргийн тэтгэвэрт 143.3 сая төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 7.2 сая төгрөг, жирэмсэн болон амаржсаны тэтгэмжид 239.4 сая төгрөг, оршуулгын  тэтгэмжид 90.0 сая төгрөг, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэрт 15.1 сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 6.4 сая төгрөг,  ажилгүйдлийн даатгалын сангаас  ажилгүйдлийн тэтгэмжид 116.7 сая төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний эмийн зардалд  947.2 сая төгрөг  эмийн үнийн хөнгөлөлтөд 170.4 сая төгрөг тус тус олгожээ.  

          Нийгмийн халамжийн сангаас 2017 оны эхний 03 сар буюу 1-р улиралд 1886 хүнд 780.7 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй 2276 эхчүүдэд 223.4 сая төгрөг, алдарт эхийн одонтой 6964 эхчүүдэд 947.6 сая төгрөг, алдар цолтой 15 ахмадад 6.5 сая төгрөгийн хөнгөнлөлт үзүүлсэн бол  Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа нэг удаагийн хөнгөлөлт, тусламж 269 хүн 58.5 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламж 163 хүн 25.5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

 

ГЭМТ ХЭРЭГ

 

2017 оны эхний 03 сар буюу 1-р улиралд аймгийн хэмжээнд нийт 110 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 нэгжээр буюу 32.5 хувиар өссөн.  Хэргийн илрүүлэлт 73.7  хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 20.4 пунктээр өсчээ. Хэргийн гаралт 6 суманд буурч, 10 суманд өсч, 2 суманд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Хүн амь 2 дахин, хүчин 100 хувиар тус тус буурсан байна.Гэмт хэрэгт 127 хүн холбогдон шалгагдсан ба үүнээс 14-17 насны 15, 18-с дээш насны 112 хүн байна. Гэмт хэргийн улмаас 118 иргэн хохирч, 4 хүн нас барж, 60 хүн гэмтсэн байна. 187.5 сая төгрөгийн хохирол учирснаас 132.6  сая төгрөгийг төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 70.7 хувьтай байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн ангилал нь хөнгөн гэмт хэрэг 53 бүртгэгдэж 12 нэгжээр буюу 29 хувиар өссөн бол хүндэвтэр  ангиллын гэмт хэрэг 47 бүртгэгдэж 11 нэгжээр буюу 30  хувиар өсч, хүнд ангиллын  гэмт хэрэг 9 бүртгэгдэж 6 нэгжээр буюу 2 дахин өсч, онц хүнд ангиллын  гэмт хэрэг 1 бүртгэгдэж 66.6 хувиар буурсан байна.

 

АЙМГИЙН ШҮҮХ

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шүүн таслах ажиллагааны 1-р улирлын тайланд мэдээлснээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг бүгд 49 байна. Үүнд ял шийтгүүлсэн хүн 75, үүнээс эмэгтэй 6, насанд хүрээгүй хүн 1 байна.Хорих ял оногдуулсан хүн 44 үүнээс хорих ял биечлэн эдлүүлсэн хүн 23, торгох ял оногдуусан хүн 4, торгуулийн нийт дүн 5.1 сая төгрөг болжээ.

Шийдвэрлэсэн иргэний хэрэг бүгд 234, үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 84 хэрэг байна.

Шийдвэрлэсэн захиргааны хэрэг бүгд 6, үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 4 хэрэг байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, хүсэлт 196 байгаа бөгөөд үүнээс 188 –г нь шийдвэрлэсэн байна.

 

ҮНЭ ТАРИФ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 03 дүгээр сард  өмнөх сараас 0.8 хувь, өмнөх оны эцсээс 3.2 хувь, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн  байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан,түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 28.1 хувиар өссөн  нь голлон нөлөөлсөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх оны эцсээс 3.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

              Баянхонгор 2017 оны 03 дугаар сарын инфляц

     

Барааны бүлгээр

2017.03

2017-03

2017.03

2016.03

2016-12

2017.02

ЕРӨНХИЙ ИНДЕКС

 102.8

 103.2

100.8

01.   ХYНСНИЙ БАРАА, УНДАА, УС

 103.6

 111.8

103.0

02.   СОГТУУРУУЛАХ УНДАА, ТАМХИ,

 98.5

 100.5

101.1

03.    ХУВЦАС, БӨС БАРАА, ГУТАЛ

 99.4

 101.9

100.9

04.    ОРОН СУУЦ, УС, ЦАХИЛГААН, ХИЙН БОЛОН БУСАД ТYЛШ

 107.5

 100.1

100.0

05.    ГЭР АХУЙН ТАВИЛГА, ГЭР АХУЙН БАРАА

 98.0

 99.3

99.7

06.    ЭМ, ТАРИА, ЭМНЭЛГИЙН YЙЛЧИЛГЭЭ

 128.1

 101.0

100.0

07.    ТЭЭВЭР

 106.3

 100.7

99.2

08.    ХОЛБООНЫ ХЭРЭГСЭЛ, ШУУДАНГИЙН YЙЛЧИЛГЭЭ

 99.7

 100.1

100.1

09.    АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГ, СОЁЛЫН БАРАА, YЙЛЧИЛГЭЭ

 114.3

 101.7

100.2

10.    БОЛОВСРОЛЫН YЙЛЧИЛГЭЭ

 100.0

 100.0

100.0

11.    ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛ, ДОТУУР БАЙРНЫ YЙЛЧИЛГЭЭ

 104.5

 97.0

97.0

12.    БУСАД БАРАА, YЙЛЧИЛГЭЭ

 106.4

 103.4

100.7

           

 

 

 

 

 

2017-04-12 05:23:15