• 12 сарын 23, Даваа гараг
“Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох зөвлөгөөн”-д оролцов
121 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ховд аймагт болсон ГОУХАН-ийн хэрэгжүүлж буй  “Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох зөвлөгөөн”-д Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Т.Норовринчин, СТСХ-ийн мэргэжилтэн Ц.Дагвадорж, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Цэрэнлхагва нар оролцоод ирлээ. Уг зөвлөгөөнд ЗГХЭГ, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Баянхонгор аймгийн салбарын мэргэжилтнүүд хамрагдсан байна.

 

Тэд төсвийн төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжин ажиллаж байгаа зорилгынхоо хүрээнд өнөөгийн макро эдийн засгийн байдал, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан болон худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудлын хүрээнд бий болсон шийдэл, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, эрчим хүчний хэмнэлт, ногоон хөгжил зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж бий болсон сайн туршлагаасаа хуваалцлаа.  Ховд аймагт хэрэгжсэн Эрчим хүчний үр ашиг төслийн хүрээнд дулаан алдалтыг бууруулсан сургууль, цэцэрлэгийн барилгатай танилцлаа. Тус барилгууд эрчим хүчний хэмнэлтийг бий болгсоноор эрүүл мэнд, агаарын бохирдол болон төсвийн зардалд бидитой эерэг үр дүн гарчээ. Тиймээс уг арга туршлагыг Баянхонгор аймагт нэвтрүүлэх ажлыг 2018 оноос эхлүүлэхээр ярилцжээ.

Барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ нь тээвэр болоод үйлдвэрлэлийн салбарын эрчим хүчний хэрэглээнээс өндөр аж. 

2017-04-13 07:12:13