• 12 сарын 23, Даваа гараг
Гурван суманд мал эмнэлгийн үйлчилгээнд зориулж мотоцикль өгөв
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Баянцагаан, Галуут, Жаргалант суманд 2014 оноос хойш хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс тус сумдын мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүд, мал эмнэлэг үржлийн тасагт дуудлага үйлчилгээнд зориулан есөн японы мотоцикль өглөө.

 

 

Японы YAMAHA брэндийн тус мотоциклийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Дэлхийн банкны төлөөлөгчийн газар болон төслийн багийнхан эздэд нь гардуулж өгөв.

 

 

Хөдөө аж ахуйн маркетинг төсөл Баянхонгор аймагт 2017-2017 онд хэрэгжихдээ хүнсний ногооны 13, малын эрүүл мэндийн 11, мал үржлийн 6, малын тэжээлийн 4, нийт 34 дэд төслүүдэд нэг тэрбум 250 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд төсөл хэрэгжиж буй сумдад 2016 онд 254,1 га-д тариалалт хийсний 18,48 га-д төмс хүнсний ногоо, 160,6 га-д ногоон тэжээл тариалсан байна. Ургацын мэдээгээр 129,7 тонн төмс, хүнсний ногоо, 418 тонн ногоон тэжээл, 151 тонн хадлан олон наст нийтдээ 698,7 тонн ургац хураажээ. Хоршоод эл ургацаас 92 сая 500 орчим мянган төгрөгийн борлуулалт хийгээд байна.

 

Мөн малын удам угшлыг сайжруулах чиглэлээр төслийн таван суманд 6 дэд төслийн хүрээнд 205 хуц, 255 ухна, 650 эм хонь, 200 эм ямаа ниыт 1310 цөм сүргийн мал нийлүүлжээ.

 

Энэ удаагийн 9 ширхэг мотоцикль нь мал эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд бодитой дэмжлэг болж байгааг сумдын мал эмнэлэгийн хамт олон хэлж байна. 

2017-04-13 09:07:09