• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГ МОНГОЛ, ПОЛЬШИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд Монгол Польшийн аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны хүрээнд Польш Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн байгууллагуудын хамтрын ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар Баянхонгорт гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хоёр талын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Монгол Польшийн аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч А.Ганбаатартай санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулсанаар гадаад харилцаа, аялал жуулчлал, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, шаргалжуутын зам тавих зураг төсөв, сэргээгдэх эрчим хүч, хот айл, хог хаягдал дахин боловсруулах тал дээр тусгай төслүүд хэрэгжүүлэх ба Польш улсын техник, технологийн хөгжлийн давуу талыг түшиглэн бүхий л төрлийн хүрээнд хамтран ажиллах бололцоог нээж өгч байгаа юм байна. 

2017-04-21 04:16:49